Германы нисэх буудлуудын аюулгүй байдлын албаны ажилчид ирэх сарын 1-нээс ажил хаялт зарлана
1 сарын 31. 5:290

Германы томоохон нисэх буудлуудын аюулгүй байдлын албаны ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх сарын 1-нээс ажил хаялт зарлахаар шийджээ. Үүнээс болж багагүй тооны нислэг цуцлагдаж, хойшлогдох төлөвтэй байна.

Германы Төрийн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэл буюу Вер.дигийн зүгээс орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдэгдэхдээ нислэгийн аюулгүй байдлын албаны үйлдвэрчний эвлэлийн гишүүд Франкфурт, Берлин, Гамбург, Бремен, Кельн, Штутгарт зэрэг 11 нисэх онгоцны буудалд 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа цохон тэмдэглэжээ.

Тус үйлдвэрчний эвлэлд нислэгийн аюулгүй байдлын албаны 25.000 орчим ажилтан харьяалагддаг аж. Тэд цагийн хөлсний хэмжээг 2.8 еврогоор нэмэгдүүлэхээс гадна ажлын байрны нэмэгдлийг шаардан ажил олгогч Нисэхийн аюулгүй байдлын компаниудын холбооны удирдлагуудтай гурван ч удаа хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Нисэхийн аюулгүй байдлын компаниудын холбооны зүгээс цалинг 4 хувиар нэмэгдүүлэх саналыг тавьсан нь цалингийн түвшнээс хамаарч цагт ердөө 0.55-0.82 еврогоор л нэмэгдэж буй аж. Гэвч энэ өчүүхэн нэмэгдэл нь сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдсэн инфляцтай уялдуулан харахад тун хангалтгүй хэмжээ хэмээн үйлдвэрчний эвлэл үзсэн байна.

Эргэн сануулахад өнгөрөгч оны гуравдугаар сард нислэгийн аюулгүй байдлын албаны ажилчид ажил хаялт зарласны улмаас агаарын тээврийн салбарт томоохон хохирол учирч байсан билээ.

Энэ удаагийн ажил хаялт нь ирэх сарын 6-7-ны хооронд хийхээр төлөвлөж буй нэмэлт хэлэлцээрийн өмнө болж буй гэдгээрээ анхаарал татаж буй бөгөөд ажилчдын хүсэлт шаардлагыг нааштайгаар шийдэхэд нөлөөлөх хүчин зүйл болно хэмээн үзэж буй аж.

Вер.ди нь 1000 гаруй ажил мэргэжлийн 2 сая орчим гишүүнтэй үйлдвэрчний эвлэл бөгөөд ихэнх гишүүд нь төрийн байгууллагат ажилладаг байна.

Түүнчлэн ирэх сарын 2-нд тус үйлдвэрчний эвлэлийн метро, ​​автобус зэрэг нийтийн тээврийн салбарын ажилчид Бавар мужаас бусад бүхий л хот, мужуудаар нэг өдрийн ажил хаялт зарлахаар төлөвлөөд байгаа юм. Вер.дигийн удирдлагууд хэлэхдээ, орон нутгийн 130 гаруй тээврийн компанитай ажлын цагийг богиносгох талаар хэлэлцээр хийж байгаа ч үр дүнд хүрээгүй байгаагаа дурджээ.

Үүний зэрэгцээ, Германы Төмөр замын машинистуудын үйлдвэрчний эвлэл зургаан өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтаа төлөвлөсөн хугацаанаасаа нэг өдрийн өмнө дуусган ирэх 3-р сарын 3-нд Германы төмөр замын салбарын удирдлагатай хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон байна.

Төмөр замын машинистуудын үйлдвэрчний эвлэлийн хувьд долоо хоногт 35 цаг ажиллах, сарын цалинг 555 еврогоор нэмэгдүүлэх зэрэг шаардлагуудаас гадна тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ зэрэг төмөр замын дэд бүтцийн асуудлыг хэлэлцээрт хамруулахаар шийджээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35