Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг үл харгалзан дэлхийн чулуужсан түлшний хэрэглээ 82 хувьд хүрчээ
2023, 6 сарын 28. 4:540

Шинэ болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явц үргэлжилсээр буй энэ үед ч дэлхийн эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг чулуужсан түлш эзэлсээр байна.

АНУ-ын CNN сувгийн мэдээлснээр, Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн зүгээс гаргасан "Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм" тайланд дэлхийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жил өмнөх оныхоос нэг хувиар өссөн үзүүлэлттэй гарсан боловч газрын тос, нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний хэрэглээ нийт эрчим хүчний хэрэглээний 82 хувийг эзэлж буй талаар онцолжээ.

Тодруулбал, хамгийн их бохирдуулагч бодис ялгаруулдаг нүүрсний хэрэглээ Хятад, Энэтхэгийн эрэлт хэвээр байгаагаас болж өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар нэмэгдсэн байх юм.

Нөгөөтэйгүүр, нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний дөнгөж 7.5 хувийг эзэлж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10