Хятадыг зорих бизнесийн “томчуудын” цувааг LVMH группийн тэргүүн үргэлжлүүлжээ
2023, 6 сарын 29. 3:430

Францын тансаг зэрэглэлийн Louis Vuitton Moet Hennessy (LVMH) группийн тэргүүн Бернард Арно Хятад улсад айлчилжээ.

Bloomberg, CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Арно өмнөх өдөр нь Хятадын Бээжин хотын өндөр зэрэглэлийн худалдааны төвд зочилсон болохыг онцолжээ. Түүний энэ удаагийн Хятадад хийж буй айлчлал нь цар тахал дэгдсэнээс хойших анхны айлчлал болж буй юм. Christian Dior, Bulgari зэрэг LVMH компанийн эзэмшдэг брэндүүдийн дэлгүүрүүдээр аялж буй Арногийн гэрэл зураг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Арногийн хамт түүний том охин, Dior-ын гүйцэтгэх захирал Делфин Арно, Louis Vuitton-ын гүйцэтгэх захирал Пиетро Беккари нар явсан байна. Хятадад хийсэн энэхүү айлчлал нь тус улс цар тахлын эсрэг хорио цээрийн хатуу дэглэмээ сулруулж тансаг хэрэглээний өсөлт нэмэгдэж байгаа үетэй давхцаж буйгаараа ихээхэн анхаарал татсан юм.

Хятад дахь борлуулалтыг нэмэгдүүлэх нь тус компанийн хувьд гол хөдөлгөгч хүч гэхэд хилсдэхгүй. Компанийн хувьцааны үнэ өсөхийн хэрээр LVMH компани нь үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10-т багтах болоод буй билээ.

Хэдийгээр Хятадын засгийн газар барууны орнууд, тэр дундаа АНУ-тай улс төр болон батлан хамгаалахын салбарт сөргөлдөөнтэй байгаа ч гадны компаниудтай хэвийн харилцаагаа хадгалж үлдэх гэж хичээж буй бололтой. Гадны компаниудын хөрөнгөөс, хамтын ажиллагаанаас болгоомжилж буй дотоодын бизнес эрхлэгчдийн санаа зовнилыг намжаахын тулд дэлхийн томоохон бизнесмэнүүдийг ойр ойрхон хүлээн авч байгааг бид бүгд мэдэж буй билээ. Тодруулбал Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, JP Morgan компанийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон зэрэг дэлхийн эдийн засаг, бизнесийн салбарын “томчууд” сүүлийн үед Хятадад ар араасаа айлчлах болоод байна.

Digital Luxury Group-ийн Хятад дахь түнш Пабло Морон хэлэхдээ “Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу цар тахал дэгдсэнээс хойш зах зээл, хэрэглэгчийн зан төлөв, дотоодын өндөр зэрэглэлийн брэндүүд бий болох зэргээр асар их зүйл өөрчлөгдсөн тул дэлхийн тансаг зэрэглэлийн компаниудын удирдлагуудын хувьд ийнхүү айлчлал хийх нь маш чухал юм. Энэ нь Хятадын зах зээлд өндөр хүлээлттэй байгааг харуулж буй хэрэг юм” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03