Франц: iPhone 15 ухаалаг утас худалдаанд гарах өдөр Apple Store-н ажилчид ажил хаялт зарлахаар болжээ
2023, 9 сарын 21. 17:070

Apple компани iPhone 15 ухаалаг утсаа худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа энэ үед Франц дахь Apple Store-ын үйлдвэрчний эвлэл цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаар төлөвлөж буй тухай гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Тодруулбал France Press болон Euronews агентлагуудын орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Apple компанийн бүтээгдэхүүнийг борлуулагчдын CGT үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Компанийн удирдлагууд бидний шаардлагыг хүлээж авахгүй, үл тоомсорлож байгаа тул есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд ажил хаялт зарлана” хэмээн нийгмийн сүлжээний Х платформоор дамжуулан мэдэгдсэн талаар онцолжээ.

Apple компани саяхан нээлтээ хийсэн iPhone 15 ухаалаг утсаа 22-ны өдөр Европт худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Франц дахь Apple-ын 20 салбар дэлгүүрийн ихэнх нь оролцохоо мэдэгдсэн энэхүү ажил хаялт нь Францын үндэсний дуурийн театрын дэргэд орших Apple Store-н өмнө 22-ны өглөөний 09:30 цагт үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаар эхлэх аж.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс инфляцын түвшин өндөр байгаатай уялдуулан цалинг 7 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол компанийн удирдлагууд нь 4,5 хувиар нэмэх саналыг тавьснаар хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Ийнхүү ажил хаялт зарлаж байгаагийн гол зорилго бол дэлгүүрийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэндээ бус компанийн удирдлага болон олон нийтэд өөрсдийн тавьж буй асуудлыг хүргэхэд оршиж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Шинэ загварын iPhone утас танилцуулагдаж, худалдаанд гарах нь бараг баяр ёслол мэт байдаг ч харамсалтай нь энэ удаад ямар ч баярын уур амьсгал бүрдэхгүй нь” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08