Самсунг Электрониксын ашиг гуравдугаар улиралд 78 хувиар буурчээ
2023, 10 сарын 11. 20:360

Лхагва гарагт Самсунг Электрониксоос анхааруулснаар тэдний 2023 оны гуравдугаар улирлын ашиг үлэмж хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарна гэжээ. Үүний шалтгаан нь олон улсын зах зээлд хэрэглээний төхөөрөмжийн эрэлт ердийнхөөс бага байгаа юм.

Тэдний мэдэгдсэнээр тэд өнгөрөгч улиралд ойролцоогоор нийт 2.4 их наяд воны ашигтай ажилласан бөгөөд энэ нь 2022 оны мөн үеэс даруй 8.45 их наяд воноор буурсан үзүүлэлт гэнэ. Улмаар тэдний орлого ч 2022 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 12.7 орчим хувиар буурсан гэж тооцож байгаа ажээ.

Гэсэн хэдий ч энэхүү уналтыг тэд урьдчилан тооцсон байсан бөгөөд үнэн хэрэгтээ ашгийн уналт нь тэдний тооцож байснаас ялимгүй бага гарсан байна. Тийнхүү улирлын ашиг нь өнгөрөгч онтой харьцуулахад нэлээдгүй бууралттай гарсан ч урьдчилсан тооцоог даваагүй тул лхагва гарагт олон улсын зах зээлд тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ 3.3 хувиар өсжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55