Simple апп ISO/IEC 27001:2013 стандартыг нэвтрүүллээ
2023, 7 сарын 5. 16:500

Simple апп нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Олон улсын итгэмжлэлийн JASANZ (Joint Accreditation Systems, Australia and New Zealand) байгууллагаас 2023 оны 06 сарын 26-ны өдөр баталгаажуулж, гэрчилгээг олгосон юм.

Simple нь өдөр тутмын үйл ажиллагаанд хадгалагдан, дамжуулагдаж, боловсруулагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, алдагдах, өөрчлөгдөх эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авч, хянах үйл явцыг амжилттай хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах үйл явцыг бий болгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоотой байгууллага боллоо.

ISO/IEC 27001:2013 стандарт нь дэлхийн 140 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, эрсдэлийн зохистой удирдлагад суурилсан, мэдээллийн нууцлалтай, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангах үндсэн зорилт бүхий удирдлагын тогтолцооны стандарт юм.

Ийнхүү Simple дэх найзууд нь харилцагчийн мэдээллийг хамгаалахад чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10