Хэвлэл мэдээллийн салбарын “магнат” Руперт Мердок албан тушаалаа өөрийн ууган хүүд шилжүүлэн өгөхөөр болжээ
2023, 9 сарын 22. 10:150

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мердок өөрийн компаниа 70 жил удирдсаны эцэст тэтгэвэртээ гарах шийдвэр гаргажээ.

Өдгөө нас сүүдэр 92 хүрч буй Мердок өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ирэх 11-р сард News Corp болон Fox Corporation компанийн удирдлагын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон гэдгээ орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдэгдэв. Ингэснээр News Corp компанийг хамтран удирддаг түүний ууган хүү өдгөө 52 настай Лаклан Мердок уг албан тушаалд очих гэнэ.

Мердок мөн өдөр ажилчдадаа хандан бичсэн тэмдэглэлдээ “Би бүхий л амьдралаа мэдээ мэдээлэл, шинэ санааны араас хөөцөлдөж өнгөрөөсөн хэдий ч цаашид ч энэ бүхэн өөрчлөгдөхгүй. Гэхдээ одоо бага зэрэг өөр зүйл хийх цаг нь болсон бололтой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Би өдөр бүр компанийнхаа "шинэ санаа эрэлхийлэгчийн уралдаан"-д оролцох болно" гээд хүндэт захирлынхаа хувиар компанийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгсөөр байх болно” хэмээн өгүүлэв. Тэрээр албан тушаалыг нь өвлөн авч буй ууган хүү Лакланаа “хүсэл эрмэлзэлээр дүүрэн, зарчимч удирдагч” хэмээн үнэлжээ.

Австралийн иргэн Мердок эцгээсээ орон нутгийн сонины жижиг компанийг өвлөн авсныхаа дараа сэтгүүлзүйн карьераа эхлүүлжээ. Дараа нь тэрээр Австралийн анхны үндэсний өдөр тутмын хэвлэлийн компанийг үүсгэн байгуулж, Их Британи, АНУ-д хүрээгээ тэлсээр дэлхийн хэвлэл мэдээллийн эзэнт гүрний тэргүүн болсон түүхтэй. Тэрээр шуугиан тарьсан мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдгээрээ алдартай Их Британийн The Sun шар хэвлэл, АНУ-ын New York Post, мөн бизнесийн cалбарын тэргүүлэх хэвлэлүүд болох АНУ-ын Wall Street Journal, Их Британийн The Times, 20th Century Fox зэрэг компаниудыг өөрийн эзэнт гүрэнд нэгтгэсэн билээ.

Одоогоор түүний удирддаг News Corp компани нь Wall Street Journal сониныг эрхлэн гаргадаг Dow Jones, Америкийн томоохон хэвлэлийн компани болох HarperCollins, Британийн The Times, Австралийн Euro Broadcasting зэрэг компаниудын толгой компани юм. Өмнө нь түүнийг өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Австрали, Их Британи, АНУ зэрэг улс орнуудын улс төрд хөшигний араас нөлөөлдөг гэх шүүмжлэл дагадаг байв. Forbes сэтгүүлийн мэдээлснээр Мердок нь 2023 оны байдлаар 17.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ба дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 76-д жагсдаг болохыг цохон тэмдэглэжээ.

Мердокийн залгамжлагч Лаклан “Түүний алсын хараа, нээлттэй сэтгэлгээ, тууштай шийдэмгий байдал болон үлдээж өгсөн бүхэнд нь талархаж байна. Мердокийг Хүндэт захирлын албыг хашихаар болж буйд туйлаас баяртай байгаа бөгөөд цаашид ч үнэлж баршгүй зөвлөгөөгөө бидэнд өгсөөр байх нь тодорхой юм” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00