Голландын засгийн газраас мэдэгдсэнээр тэд сургуулийн анги танхимд гар утсыг хориглох болжээ. Үүний шалтгаан нь гар утас хүүхдүүдийн суралцах үйл явцад саад болдогтой холбоотой юм.
Улмаар ирэх жилээс эхлэн Нидерланд улсын сургуулийн анги танхимд гар утас ашиглах нь хориотой болох ажээ.
Хоригийг тэд сургуулийн удирдлагуудтай хамтран мөрдүүлэх гэнэ.
Гэхдээ тус хоригт хэд хэдэн тусгай нөхцөлд байх юм. Тодруулбал, засгийн газраас зөвшөөрснөөр эрүүл мэндийн шалтгаантай эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анги танхимд гар утас ашиглаж болох ажээ. Мөн дижитал ур чадварт төвлөрсөн хичээлийн үед гар утсыг хориглохгүй юм.
Засгийн газрын зүгээс тус хоригийг хуулийн хүрээнд батлах боломжгүйг хүлээн зөвшөөрсөн ч шаардлага гарвал хуулиар шийдвэрлэнэ хэмээжээ.
BBC сувгаас мэдээлсэнээр хориг нь дан ганц гар утасны хэрэглээг хамрахгүй бөгөөд хоригт мөн таблет, ухаалаг цагийн хэрэглээ ч багтах гэнэ.
Эх сурвалж: BBC