Лионель Мессигийн Интер Майами клубээс тоглох эхний тоглолтын тасалбар 110,000 ам.долларын үнэ хүрч байна
2023, 7 сарын 18. 18:180

Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт Аргентины хөл бөмбөгийн домог Лионель Месси Америкийн Интер Майами клубтэй гэрээ байгуулсан тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсэн билээ. Жилийн 50-60 сая ам.долларын үнэлгээтэй гэгдэж буй тус гэрээний хувьд 2 жилийн хугацаатай юм.

Үйл явдлын хүрээнд хэвлэлүүдийн мэдээлснээр Интер Майами клубийн шинэ довтлогч энэ долоо хоногийн баасан гарагт анхны тоглолтоо хийнэ гэж байсан. Тэгвэл хэвлэлүүдийн ийн мэдээлэхтэй зэрэгтэй тухайн өдрийн Интер Майами:Круз Азуль клубүүдийн хоорондох тоглолтын тасалбар 110,000 ам.долларын үнэ хүрэх болжээ. Энэ тухай мэдээллийг CNN суваг тасалбар дамлан борлуулдаг Vivid Seats веб хуудаснаас авсан байна.

Хэдий тасалбар дамлан зарах явцад тийм өндөр үнэд хүрч байгаа ч суудлын байршлаас хамаарсан илүү хямд сонголтууд ч байгаа гэнэ. Улмаар нэг тасалбарын үнэ дунджаар 487 ам.доллар гэж байгаа бол зарим фанатууд шүтээнийхээ тоглолтыг үзэхээр 700 орчим милийг ч туулах тохиолдол гарч байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21