Прокурорууд: FTX крипто гүрнийг бүхэлд нь худал хуурмаг дээр үндэслэсэн
2023, 10 сарын 5. 15:100

Өдгөө АНУ-ын Нью Йорк хотын шүүхэд криптовалютын салбарт дуулиан дэгдээсэн FTX биржийн гүйцэтгэх захирал асан Сэм Банкмэн Фрийдийн хэргийг шүүх хурал өрнөж буй билээ.

Тэгвэл лхагва гарагт эхэлсэн эл шүүх хурлын үеэр прокурорууд Сэм Банкмэн Фрийдийг үлэмж хэмжээний залилан үйлдэхийн тулд хөрөнгө оруулагчид болон үйлчлүүлэгчдээс олон тэрбумыг хулгайлсан гэж мэдэгджээ. Улмаар Сэм Банкмэн Фрийдийн өмгөөлөгчид уг мэдэгдлийг няцааж, “крипто-хаан” гэж нэрлэгдэж буй Сэм Банкмэн Фрийд нь сайн сайхныг л санаж аливааг хийдэг "тооны хорхойтон" гэсэн байна.

Прокуроруудын үзэж байгаагаар Сэм FTX биржийн үйлчлүүлэгчдээс нийт 10 гаруй тэрбум ам.долларыг залилж, Alameda Research гэх компанийнхаа алдагдлыг нөхөхөд ашигласан юм. Хэрэгт холбогдсон түүний салсан найз бүсгүй Каролайн Эллисон болон бусад хамтрагчид аль хэдийнээ өөрсдийн ялыг сонссон бөгөөд тэдний гурав нь эл шүүх хурлын үеэр түүний эсрэг мэдүүлэг өгөх төлөвтэй байгаа.

BBC сувгаас мэдээлснээр Сэм Банкмэн Фрийдийн шүүх хурал лхагва гарагт Нью Йорк хотноо эхэлсэн бөгөөд нийт зургаан долоон хоногийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас тэрээр хэдэн арван жилийн ял сонсох билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35