Ford F-150 Lightning цахилгаан автомашиныхаа үнийг 10,000 орчим ам.доллароор буулгажээ
2023, 7 сарын 18. 20:540

Даваа гарагт Ford компани F-150 Lightning цахилгаан автомашиныхаа үнийг 10,000 орчим ам.доллароор буулгаж байгаагаа мэдэгджээ.

2021 оны дундуур худалдаанд гарсан тус автомашины үнэ бараа материалын үнийн өсөлтөөс үүдэн хэд хэдэн удаа өссөн юм. Гэвч дэлхий дахины бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн асуудал намжихад цахилгаан автомашины салбар дахь өрсөлдөөн эрчимжсэнээр 2022 оны сүүлээс тус загварын автомашины борлуулалт тасралтгүй буурсан билээ. Улмаар өрсөлдөгч компаниуд нь цахилгаан автомашиныхаа үнийг буулгаж буй энэ үед Ford компани ч F-150 Lightning цахилгаан автомашиныхаа үнийг бууруулахаар шийдвэрлэсэн байна.

Тийнхүү үнийг бууруулснаар тус загварын автомашины нэгжийн үнэ өдгөө 50,000 ам.доллар хүрэхгүй болжээ. Харин F-1580 Lightning автомашины Platinum гэх илүү өндөр хүчин чадалтай хувилбарын үнэ 6,000 гаруй ам.доллароор буурсан байна. Ингэснээр тус загварын хамгийн үнэтэй хувилбарын нэгжийн үнэлгээ 92,000 орчим ам.доллар болжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39