Сүүлийн 5 хоног эрчимтэй унасан биткоины ханш ахин 30,000 ам.долларыг давж, сэргэжээ
2023, 7 сарын 20. 18:510

Пүрэв гарагт биткоины ханш өсөж, сүүлийн 5 хоногийн хугацаанд эрчимтэй унасан биткоины ханш ахин 30,000 ам.долларыг давах болжээ.

Биткоины ханшийн хувьд өнгөрөгч долоодугаар сарын арвантавны өдөр сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэлгээнд хүрсэн ч төдөлгүй эрчимтэй унаж, 30,000 ам.доллароос ч доош ороод байсан юм.

Тэгвэл пүрэв гарагийн 18:00 цагийн байдлаар нэгж биткоин 30,363.13 ам.долларын үнэлгээтэй байна.

Криптовалютын зах зээлийн хүрээнд биткоин нь хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн алдартай коин тул түүний ханшийг даган бусад коины ханш ч хэлбэлздэг. Тиймээс биткоины ханш эргэн өсөхөд эфериумийн ханш ч мөн адил өсөж, нэг ширхэг эфериум 1,923.72 ам.долларын үнэлгээтэй болжээ. Энэ нь сүүлийн 24 цагийн хугацаанд 0.72 хувиар өссөн үзүүлэлт юм.


Эх сурвалж: CoinMarketCap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13