Катар: Улаан тэнгисээр дамжих байгалийн шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг түр зогсоожээ
1 сарын 16. 8:380

Йемений Хути босогчид болон АНУ, Их Британийн хүчний хооронд аюулгүй байдлын асуудал хурцдаж байгаа энэ үед Улаан тэнгисээр дамждаг байгалийн шингэрүүлсэн хийн тээвэрлэлт тасалдахад хүрээд байна.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, эрчим хүчний төрийн өмчит Катар Энержи компани аюулгүй байдлын үүднээс Улаан тэнгис дэх шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан талаар онцолжээ.

Ийнхүү шийдвэрлэх болсон шалтгаан нь саяхан Йемений Хути босогчид Улаан тэнгист худалдааны хөлөг онгоц руу довтолсны улмаас АНУ, Их Британийн арми Йемений Хути босогчдын бааз руу агаараас цохилт өгснөөр Улаан тэнгис дэх тээврийн замын аюулгүй байдалд эрсдэл учирсантай шууд холбоотой юм.

Катар Энержи компани Улаан тэнгис дэх үйл ажиллагаагаа ийнхүү түр хугацаагаар зогсоосноор Суэцийн сувгаар дамжуулан Европын орнууд руу хийх экспортод тасалдал гарах нь дамжиггүй.

"Улаан тэнгисийн зам аюулгүй байдлаа цаашид хангах боломжгүйд хүрвэл Өмнөд Африкийн Найдварын хошуу руу тойруу замаар тээвэрлэнэ" гэж эх сурвалж тайлбарласан байна.

Лондонгийн хөрөнгийн бирж группын хөлөг онгоцны хяналтын мэдээллээс үзэхэд Катарын Рас Рафан хотоос шингэрүүлсэн хий тээвэрлэж, Улаан тэнгисээр дамжин Суэцийн суваг руу явж байсан "Аль Гария", "Аль Хувайла", "Аль Нуаман" зэрэг гурван тээвэрлэгч хөлөг өмнөх өдөр нь Оманы усан дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон гэжээ.

Гэвч эх сурвалжууд Катар байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ хэмээн онцолсон байна.

Катар улс нь байгалийн шингэрүүлсэн хийн экспортоороо дэлхийд АНУ, Австралийн дараа орох томоохон улс билээ. 2021 оны байдлаар нийт экспортынхоо 12 хувийг Өмнөд Солонгос, 11 хувийг Энэтхэг, Хятад болон Япон руу тус бүр 10 хувийг экспортолж байжээ.

Үүний зэрэгцээ Израиль-Хамасын дайн үргэлжилж буй энэ үед Ираны дэмжлэгтэй Хути босогчид Хамас бүлэглэлийг дэмжиж, Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу дайрсаар байна. Үүнтэй холбоотойгоор АНУ өнгөрөгч 12, 13-ны өдрүүдэд Их Британийн армитай хамтран Йемен дэх босогчдын баазад агаараас цохилт өгсөн юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35