Дональд Трамп: Би Ким Жон Унтай маш сайн харилцаатай байсан
2023, 7 сарын 25. 1:020

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп орон нутгийн цагаар 23-ны өдөр Fox News cувагт өгсөн ярилцлагадаа "Би Ким Жон Унтай маш сайн харилцаатай байсан. Үүний үр дүнд манай улс ч аюулгүй байсан" гээд олон улсын тавцанд цөмийн аюулгүй байдал хурцаар тавигдаж буй тогтворгүй энэ цаг үед ерөнхийлөгч Байден бол яав ч тохиромжтой хүн биш хэмээн буруутгажээ.

Өнгөрөгч 9-ний өдөр ерөнхийлөгч Байдены хэлсэн үгийг шүүмжилж байх үедээ ерөнхийлөгч асан Трамп ийнхүү онцлон тэмдэглэсэн байна.

Тухайн үед ерөнхийлөгч Байден CNN сувагт өгсөн ярилцлагадаа холбоотон орнууддаа хандан Украинд сум нийлүүлэхийг уриалж “Бид маш хүнд байдалд байна" хэмээн олон нийтийн өмнө хэлсэн нь АНУ-д зэвсгийн нөөц хомсдож байгаа талаар дэлхий нийтэд сайн дураараа мэдэгдсэн явдал болсон хэмээн Трамп шүүмжлэв.

Ерөнхийлөгч асан Трамп Байден руу заагаад "Тэр бол юу хийж байгаагаа ойлгодоггүй хүн. Би гурван жилийн өмнө бүх сумны агуулахыг сагатал нь дүүргэж байсныг мэдэж байна уу?” хэмээн асууснаа “Энэ их сумыг бүгдийг нь гаргаж өгч байгаа нь маш эгдүүцмээр хэрэг ч, үүнээс илүү эгдүүцэл төрүүлж буй зүйл нь энэ тухайгаа дэлхий нийтэд мэдэгдсэн явдал юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж:MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41