Израилын тал Газын өмнөд хэсгээс цэргээ татжээ
4 сарын 8. 11:410

Газын зурвасын өмнөд хэсэгт орших, ХАМАС-ын чухал бааз байрладаг Хан-Юнис хотоос цэргээ гаргасан тухай Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагт мэдэгджээ.

“98 дугаар дивиз Хан-Юнис дэх ажиллагаагаа дуусгасан” гэж мэдэгдэлд дурдсан байна. Израилын цэргүүд “хүчээ сэлбэж, цаашдын ажиллагаанд бэлтгэхээр” Газын зурвасыг орхин явсан гэж армийн командлал мэдэгджээ. Үүний зэрэгцээ "Израилын армийн ажиллагаа явуулах боломж, тагнуулын мэдээлэлд тулгуурлан ончтой ажиллагаа явуулах чадварыг хадгалах үүднээс IDF-ийн нэлээд олон тооны цэрэг Газын зурваст үлдэх" ажээ.

Хан-Юнисээс цэргээ татсан нь ХАМАС-ын эсрэг Израилын дайнд гарсан "томоохон эргэлт" үү, эсвэл Египеттэй хиллэдэг Рафах хотод явуулж болзошгүй ажиллагааны завсрын үе шат уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна гэж шинжээчид дүгнэжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24