Швейцарийн мөсөн голууд хайлж буйн “ачаар” сураггүй болсон уулчны цогцсыг 37 жилийн дараа олжээ
2023, 7 сарын 31. 5:010

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн үед Европын Альпийн нурууны мөс хайлж буйн “ачаар” хэдэн арван жилийн өмнө алга болсон уулчны цогцсыг олжээ.

Швейцарийн Зермат цанын баазын ойролцоо орших Теодул мөсөн голын эргээс уулчид 37 жилийн өмнө буюу 1986 онд сураггүй алга болсон Герман уулчны цогцсыг олсон тухай ВВС агентлаг энэ сарын эхээр мэдээлсэн байна.

Тухайн үед эрэн хайх, аврах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан ч амжилтад хүрээгүй бөгөөд цагдаа нар Герман эрийг алга болох үедээ 38 настай байсан хэмээн тайлбарлав.

Теодул мөсөн гол нь Европ дахь хамгийн өндөрт тооцогддог Зермат цанын баазын дөрвөн улирлын турш гулгах боломжтой маш алдартай бүс бөгөөд 1980-аад он хүртэл хөрш Горнерийн мөсөн голтой холбогдож байсан ч дэлхийн дулаарлын нөлөөгөөр өдгөө тусгаарлагдаад байгаа билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01