Хятадын Ардын банк үл хөдлөх хөрөнгийн компаниудад үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхээ мэдэгдэв
2023, 8 сарын 5. 4:060

Хятадын төв банк болох Хятадын Ардын банкны зүгээс хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 гаруй хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээхээс гадна эдийн засгийн сэргэлтийн дөнгөж “амьтай голтой” байгаа галыг сэргээх зорилгоор ийм шийдвэр гаргаж буй бололтой.

Синьхуа агентлагийн 4-ний өдөр мэдээлснээр, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Пан Гун Шэн өмнөх өдөр "Хувийн аж ахуйн нэгжийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх семинар"-т оролцох үеэрээ “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих нь санхүүгийн байгууллагуудын томоохон үүрэг юм” хэмээн хувийн аж ахуйн нэгжүүдэд илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Уг арга хэмжээнд хувийн хэвшлийн 8 компанийн төлөөлөл, удирдлагууд болон Хятадын Аж үйлдвэр худалдааны банк, Хятадын барилгын банк зэрэг тус улсын томоохон банкууд оролцжээ. Тодруулбал, хувийн хэвшлийн 8 компанийн тал нь үл хөдлөх хөрөнгийн салбарын тоглогчид байв. Улмаар үл хөдлөх хөрөнгийн салбарынхны санхүүгийн хүндрэлийн талаар төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ, "Үл хөдлөх хөрөнгийн салбарын эрүүл хөгжлийг дэмжихийн тулд бид үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулагчдын бонд гаргах зэрэг санхүүжилтийн хэрэгцээг хангах ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Ардын банк мэдэгдэл хийхдээ “Томоохон банкуудын төлөөллүүд нь хувийн хэвшил, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-д олгох зээлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, хувийн компаниудын бондын андеррайтингийг дэмжихээ амлаж байна” хэмээн үргэлжлүүлжээ. Хятадын Ардын банк мөн аж ахуйн нэгжүүдэд төлөх ёстой өр зээлээ аль болох хурдан хугацаанд төлж барагдуулахыг орон нутгийн засаг захиргаадаас хүснэ гэдгээ энэ үеэр онцлов.

Өнгөрөгч 1-ний өдөр ерөнхийлөгч Пан мөн л үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх арга хэмжээний талаар дурдаад өнгөрсөн билээ. Ингэснээр зөвхөн энэ долоо хоногт л гэхэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх хүсэлтэй байгаагаа хоёр дахь удаагаа илэрхийлсэн явдал болов. Тухайн үед тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх замаар үл хөдлөх хөрөнгийн царцаасан гүйлгээг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Үүний тулд ипотекийн зээлийн хүүг бууруулахаас гадна үл хөдлөх хөрөнгийн урьдчилгааны хувь хэмжээг багасгах тал дээр анхаарах болно гэдгээ цохон тэмдэглэж байв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08