ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
4 сарын 23. 17:350

 

Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн жил Германд гүйцэгдсэн бол ирэх жил Энэтхэгийн ард орж ухрах төлөвтэй байна.

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 21-ний өдөр мэдээлснээр, Олон улсын валютын сан (ОУВС) 2025 онд Энэтхэгийн ДНБ 4.3398 их наяд долларт хүрч, Япон (4.3103 их наяд ам.доллар)-ыг гүйцэж, дэлхийд дөрөвдүгээрт жагсана гэж таамагласан талаар онцолжээ.

ОУВС-гийн өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамаглалаар Энэтхэг улс 2026 он гэхэд Японы ДНБ-ийг гүйцэнэ хэмээн тооцоолж байв. Харин ОУВС-гаас энэ сард танилцуулсан шинэчилсэн таамаглалд энэхүү хугацаа бүтэн нэг жилээр урагшилсан байна.

Энэ нь иенийн ханш суларсантай холбоотойгоор Японы ам.доллароор илэрхийлэгдэх ДНБ харьцангуй их хэмжээгээр буурсантай холбоотой юм.

Түүнчлэн Энэтхэг улс хүн амын өсөлтийн ачаар хурдацтай хөгжиж буй билээ.

Энэтхэгийн төв банк буюу Нөөцийн банк 2024 онд ДНБ-ий бодит өсөлтийг 7 хувьд хүрнэ хэмээн таамагласан юм.

Үүнтэй холбоотойгоор ОУВС-гийн зүгээс Энэтхэг улс 2025 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр Японыг гүйцэх бол 2027 онд Германыг гүйцэж, дэлхийд гуравдугаарт жагсана хэмээн тооцоолжээ. 2014 онд Энэтхэг улс ДНБ-ээрээ дэлхийд аравдугаарт бичигддэг байв.

Өнгөрсөн онд Япон улс ДНБ-ий хэмжээгээрээ сүүлийн 55 жилд анх удаа Германы ард хоцорч, дэлхийн ДНБ-ий чансааны дөрөвдүгээрт жагссан билээ. Тус улс нь нэгэн цагт асар хурдацтай хөгжлөөрөө АНУ-ыг “чичрүүлж” байснаас гадна эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг байсан билээ. Гэвч 2010 онд Хятадад байр сууриа алдан гуравдугаарт жагсаж эхэлснээс хойш ийнхүү улам л ухрах болжээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47