ТАСС: Итали улсын ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 85 хувиар буурчээ
2023, 11 сарын 28. 20:360

Мягмар гарагт Италийн Үндэсний Статистикийн газраас мэдээлснээр тус улсын ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ аравдугаар сард өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 85 хувиар буурчээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Өнгөрөгч онтой харьцуулахад манай улсын Европын Холбооноос гадуурх улс орнуудаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ бүгд буурсан. Үүнээс хамгийн өндөр хувийн бууралттай гарсан үзүүлэлт нь ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ юм. Тодруулбал, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад бид ОХУ-аас 85 хувиар бага бараа бүтээгдэхүүн импортолсон байна. ОХУ-ын дараагаар МЕРКОСУР буюу Өмнөдийн нийтлэг зах зээл болон Энэтхэг улсаас импортлох бараа бүтээгдэхүүн 30.7 хувийн бууралттай бичигдсэн” гэжээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар Италийн ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ ийн буурах болсонд эрчим хүчний худалдан авалтын хэмжээ үлэмж нөлөөлсөн гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10