Оросын шинжээч: Ажиллах хүчний хомсдолд орсон ОХУ Умард Солонгосоос ажилчид хүлээн авах хэрэгтэй
2023, 9 сарын 25. 21:030

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудаас ирдэг ажиллах хүчийг Умард Солонгосоос олон тооны ажилчид хүлээн авснаар шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн ОХУ-ын шинжээч үзсэн байна.

Энэ сарын дундуур ОХУ-ын Алс Дорнодод айлчилсан БНАСАУ-ын дарга Ким Жон Ун болон ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосоос Орос руу ажиллах хүч илгээх асуудлыг хэлэлцсэн гэх таамаглал олон улсын хэмжээнд нэмэгдэж буй яг энэ үед ийм мэдэгдэл гарсан нь анхаарал татаж буй юм.

Тодруулбал Москвагийн Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийн Олон улсын санхүүгийн зах зээлийн тэнхимийн профессор Ильяс Зарипов орон нутгийн цагаар 24-ний өдөр РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь хоёр орны хувьд ашигтай гэж онцлон тэмдэглээд Умард Солонгосын ажилчдыг Орос руу илгээх нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн дурдсан байна.

Орост ажил хөдөлмөр эрхэлдэг Киргиз, Узбекистан, Тажикистан зэрэг Төв Азийн орнуудын иргэдийг орлох ажиллах хүчийг Умард Солонгосоос авах хэрэгтэй хэмээн тэрээр өгүүлжээ.

Барилга, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр зэрэг салбаруудад ажиллах хүчин ихээхэн шаардлагатай байгаа тэрээр энэ үеэр мөн онцлов.

Профессор Зарипов нь мөн Умард Солонгосын ажиллах хүчийг ОХУ руу оруулах эрх зүйн үндсийг тавих үүднээс 2007 оны 8-р сард байгуулсан "ОХУ-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын харилцан түр хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны хэлэлцээр"-ийг сэргээхийг санал болгосон байна. Хоёр улсын иргэд харилцан ажил хөдөлмөр эрхлэх боломжийг эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгч байсан энэхүү гэрээ нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс болж тус улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авсан хориг арга хэмжээний улмаас түр зогсоод байгаа билээ.

НҮБ-ын зүгээс 2017 онд баталсан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай 2375 тоот тогтоолоор Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад Умард Солонгосын ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон бөгөөд 2397 дугаар тогтоолоор гишүүн орнууд 2019 оны арванхоёрдугаар сарын 22-ны дотор тус улсын бүх ажилчдыг эх оронд нь буцаахыг үүрэг болгосон юм.

Умард Солонгос нь нэг үе Хятад болон Орос тэргүүтэй дэлхийн хэд хэдэн оронд 50-100 мянгаар тоологдох ажиллах хүч илгээж, валют олох нэгэн урсгалтай болж байсан гэдэг.

Умард Солонгосоос ажилчид авах нь ажиллах хүчний хомсдолд ороод байгаа Оросын хувьд ч тун таатай хэрэг болох нь тодорхой юм.

Дотоодын хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Төв Азийн ажилчид эдийн засгийн хүндрэл, дайны улмаас эх орон руугаа олноороо буцаж байгаагаас гадна олон орос залуус Украин дахь дайны талбарт дайчлагдаж буй зэрэг асуудлаас болж Орос улс ажиллах хүчний хомсдолд ороод байгаа билээ.

Гэвч Умард Солонгосын ажилчдыг хүлээн авахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг зөрчих шаардлага тулгарах юм. Зарим шинжээчид ОХУ Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг үл тоомсорлож, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа нэрийн дор Умард Солонгосын ажилчдыг хүлээн авч магадгүй гэсэн таамаг дэвшүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08