Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иенийн нэг ам.доллартай харьцах ханш 155 руу дөхсөн нь иенийн ханш сүүлийн 34 жилд байгаагүй доод түвшинд хүрч унасан тохиолдол болж буй талаар онцолжээ.
Тодруулбал орон нутгийн цагаар 22-ны өдөр Нью-Йоркийн валютын захад иенийн нэг ам.доллартай харьцах ханш 154.85 болж өссөн байна.
1990 оны 6-р сараас хойш буюу сүүлийн 34 жил орчмын хугацаанд нэг ам.доллар 154 иен болж байсан удаагүй аж.
Японы олон нийтийн NHK телевиз уг мэдээлэлтэй холбоотойгоор “АНУ-ын эдийн засаг тогтвортой байгаагийн дээр тус улс мөнгөний хатуу бодлогоо сулруулах магадлал улам хойшлогдож буй талаарх мэдээлэл олноор гарч байгаа энэ үед иенээ зарж, ам.доллар худалдан авах хүмүүсийн тоо олширсонтой шууд холбоотой" хэмээн дүгнэсэн байна.
Энэ оны эхээр иенийн нэг ам.доллартай харьцах ханш 140 орчим байсан бол түүнээс хойш ийнхүү тасралтгүй унасаар байгаа юм.
Эх сурвалж: MBC