Умард Солонгосын зорчигч тээврийн онгоц 3 жил 6 сарын дараа ОХУ-ын Владивосток хот руу нислэг үйлджээ
2023, 8 сарын 25. 21:400

БНАСАУ “Ковид-19” цар тахал дэгдэж хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу 3 жил 6 сарын дараа анх удаа ОХУ-ын Владивосток хот руу зорчигч тээврийн онгоц илгээлээ.

Риановости агентлагийн мэдээлснээр, Пхеньянаас хөөрсөн Умард Солонгосын иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц өнөөдөр 11:14 цагийн орчимд ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан тухай онцолжээ.

Өмнө нь Оросын Интерфакс агентлаг ч Умард Солонгосын иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц өнөөдөр болон ирэх 28-ны өдөр Владивосток хот руу хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон тухай мэдээлж байсан билээ.

Умард Солонгосын иргэний агаарын тээврийн компанийн Пхеньян-Владивосток чиглэлийн нислэг нь цар тахал дэгдэхээс өмнө тус хоёр улсыг холбосон цорын ганц нислэг байсан бөгөөд долоо хоногт хоёр удаа нислэг үйлддэг байсан юм. Гэвч Умард Солонгос 2020 оны хоёрдугаар сараас хойш хорио цээрийн дэглэм тогтоосон гэх шалтгаанаар нислэгээ зогсоож байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
2
2
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35