UBS болон Credit Suisse банкны нэгдэл 2026 он гэхэд дуусгавар болж, 3000 ажилтан цомхотголд өртөх төлөвтэй байна
2023, 9 сарын 1. 4:220

Олон улсын хөрөнгө оруулалтын Credit Suisse банкийг худалдан авсан Швейцарийн хамгийн том банк болох UBS-ийн зүгээс 2026 он гэхэд тус хоёр банкийг бүрэн нэгтгэнэ хэмээн мэдэгдлээ. Уг үйл явдлын хүрээнд 3000 ажилтныг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа мөн зарласан байна.

Орон нутгийн цагаар 31-ний өдөр гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, UBS банкны гүйцэтгэх захирал Сержио Эрмотти мөн өдөр Цюрих хотноо орших төв байрандаа компанийнхаа өмнөх улирлын бизнесийн гүйцэтгэлийн талаар зарлах хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ энэ тухай мэдэгдсэн болохыг онцлов. Тэрээр “Тус хоёр банкийг нэгтгэснээр 10 гаруй тэрбум ам.долларын зардлыг хэмнэх зорилтыг тавиад байна” хэмээн өгүүлсэн байна.

Тус банк нь өнгөрөгч 3-р сарын 19-ний өдөр Credit Suisse банкийг 3.25 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Credit Suisse банкны менежментийн эрхийг авсныхаа дараа ч UBS нь тус банкны брэндингийг хадгалсаар байгаа ба нэгдэх үйл явц бүрэн дуусгавар болох хүртэл энэхүү бодлогоо баримтлах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд нэгдэх үйл явцыг 2026 онд дуусгавар болгоно гэж найдаж байгаа юм.

Гүйцэтгэх захирал Эрмотти хэлэхдээ уг үйл явдлын хүрээнд 3000 ажилтан цомхотголд өртөх магадлалтай хэмээн энэ үеэр мөн дурдав. Тэрээр үргэлжлүүлэн “Ажилчдад үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болох хамгийн бага байхаар аливаа шийдвэрийг гаргах болно. Түүнчлэн цомхотголд өртсөн хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна дахин суралцах боломжийг нь бүрдүүлж өгнө” хэмээн цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ UBS банкны өнгөрөгч хоёрдугаар улирлын цэвэр ашиг 29.2 тэрбум ам.долларт хүрчээ. Сонирхуулахад өнгөрсөн онд тус банкны үйл ажиллагааны ашиг 7.6 тэрбум ам.доллар байсан нь энэ оны хоёрдугаар улиралд олсон ашгаас бараг дөрөв дахин бага байсан аж. Учир нь Credit Suisse банкийг худалдаж авснаар хөрөнгийн үнэ огцом өссөнтэй холбоотой гэнэ. Нөгөөтэйгүүр, Credit Suisse банк нь энэ оны хоёрдугаар улиралд 10.1 тэрбум ам.долларын татварын өмнөх алдагдал хүлээсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36