АНУ: Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл 150,000 гишүүнтэй ажил хаялт зарлах магадлал нэмэгдсээр
2023, 9 сарын 5. 5:120

АНУ-ын гурван томоохон автомашин үйлдвэрлэгч компанийн 150,000 ажилчдыг багтаасан Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл (UAW) ажил хаялт зарлах магадлал нэмэгдэж буй нь анхаарал татаж байна. Хэрэв энэ сарын дундуур ажил хаялт эхэлбэл ажил хаялтад оролцох ажилчдын тоо 2018 оноос хойших хамгийн том хэмжээтэй ажил хаялт болох төлөвтэй байгаа юм.

Орон нутгийн цагаар 3-ны өдөр АНУ-ын өдөр тутмын Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Женерал Моторс, (General Motors), Форд (Ford), Стеллантис (Stellantis) зэрэг компаниудын ажилчдыг багтаасан Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл өнгөрсөн сарын 25-ны өдөр ажил хаялтад оролцох эсэх талаар санал хураалт явуулахад 97 хувийн санал авсан ба хэрэв энэ сарын 14-ний дотор цалин хөлсний асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол ажил хаялт зарлана гэх мэдээлэл гарсан юм.

Корнеллийн их сургуулийн Үйлдвэрлэлийн харилцааны хүрээлэнгийн мэдээлснээр, хэрвээ Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт бодитоор хэрэгжихэд хүрвэл энэ жил АНУ-ын ажлын байранд (1000 ба түүнээс дээш ажилтантай) ажил хаялтад оролцогчдын тоо 450,000-д хүрэх төлөвтэй байгаа нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 2018 оныг хасч тооцвол энэ нь 1990-ээд оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох аж.

Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл болон компаниудын хооронд хэлэлцээр хийх эцсийн хугацаа ойртож байгаа ч хоёр талын санал зөрөлдөөн их байгаа тул ажил хаялт зарлах магадлал нэмэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар шинжээчид санаа зовж эхлээд байгаа талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлэв. Тус үйлдвэрчний эвлэл нь АНУ-ын гурван томоохон автомашин үйлдвэрлэгчдийг гурвууланг нь хамарсан ажил хаялт зарлаж байсан тохиолдол байхгүй юм. Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Шон Пэйн хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаялт зарлахад бэлэн байна гэдгээ цохон тэмдэглэсэн байна.

Гэвч 14-ний өдрөөс өмнө хэлэлцээрийг дуусгах боломж байгаа ба хэлэлцээр хийх эцсийн хугацаа 14-ний өдрөөр дуусгавар болно гэх байр суурьтай байгаагаа Шон Пэйн илэрхийлсээр байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
182024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51