БНХАУ: Зарим төрийн алба хаагчдыг iPhone зэрэг гадны брэндийн ухаалаг гар утас ашиглахыг хоригложээ
2023, 9 сарын 7. 10:240

АНУ-ын өдөр тутмын Уолл Стрийт Журнал (Wall Street Journal) сонин орон нутгийн цагаар 6-ны өдөр олон эх сурвалжаас иш татан мэдээлснээр, БНХАУ нь зарим төрийн захиргааны яам, тамгын газрын алба хаагчдад Эпл (Apple) компанийн Айфон (iPhone) брэндийн ухаалаг утсыг ажлын шугамаар ашиглахгүй байхыг үүрэгдсэн тухайн онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар Хятадын засгийн газрын албан тушаалтнууд зөвхөн Эпл компанийн Айфон ухаалаг утсаар тогтохгүй ер нь л гадны орнуудад үйлдвэрлэсэн зөөврийн төхөөрөмжүүдийг ажлын шугамаар ашиглахгүй байх, оффисдоо авчрахгүй байхыг үүрэгдээд хэдэн долоо хоногийн нүүр үзэж байгаа хэмээн өгүүлсэн байна.

Уг шийдвэр нь хэр өргөн хүрээг хамарч байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэвч Уолл Стрийт Журнал сонины мэдээлж буйгаар зарим төрийн зохицуулах агентлагийн ажилтнуудад ч ийнхүү үүрэгдсэн хэмээн дурдав.

Тус улсын засаг захиргааны зүгээс өмнө нь засгийн газрын зарим албан тушаалтнуудад ажлын байран дээрээ Айфон утас хэрэглэхийг хязгаарлаж байсан бөгөөд энэ удаад уг шийдвэрийнхээ цар хүрээг өргөжүүлж буй хэрэг хэмээн эх сурвалж тайлбарласан байна.

Уг шийдвэр нь тус улсын засгийн газар гадны орнуудын технологиос хараат байдлаа бууруулах хүчин чармайлтаа улам бүр идэвхжүүлж байгаа энэ үетэй давхцаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

АНУ-БНХАУ-ын худалдааны дайн технологийн дайны шинжтэй болж байгаа тул тус улс үндсэн технологийн салбар дахь бие даасан байдлыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах болоод байгаа билээ.

Нэмж дурдахад, Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь Хуавэй (Huawei) компани болон ТикТок (TikTok) платформын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээтэй төстэй байна хэмээн Уолл Стрийт Журнал сонин дүгнэсэн байна.

Тодруулбал АНУ-ын засгийн газар 2019 онд Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хуавэй компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн дүгнэж худалдааны “хар жагсаалт”-д оруулж байсан бол саяхан богино хэмжээний бичлэг хуваалцдаг Хятадын ТикТок платформын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан юм.

Хэрэв Хятадын төрийн байгууллагуудад Айфон ухаалаг утасны хэрэглээг бүрмөсөн хязгаарлахад хүрвэл Эпл төдийгүй бусад цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд хүндээр тусах нь дамжиггүй.

Тус компани нь одоогоор нийт борлуулалтынхаа 19 хувийг Хятадын зах зээлд түшиглэн хийдэг аж.

Хятадын Төрийн зөвлөл болон Эпл компани олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уг асуудалтай холбогдуулан ямар нэгэн мэдэгдэлийг хараахан хийгээгүй байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47