Унгарын парламент Шведийн хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулжээ
2 сарын 6. 12:310

Унгарын парламентын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг соёрхон батлах санал хураалт хойшиллоо.

Уг асуудлыг хэлэлцэх парламентын ээлжит бус хурлыг сөрөг хүчний намуудын санаачилгаар өчигдөр товлосон боловч эрх баригч намууд, тодруулбал, Фидес-Христийн ардчилсан ардын намын хууль тогтоогчид эсэргүүцлээ илэрхийлэн оролцоогүй байна. Хуралд зөвхөн Фидесийн хоёр гишүүн болох парламентын дэд дарга Сандор Лежак, нарийн бичгийн дарга Гьезо Виннай нар оролцсон бөгөөд улмаар ирц бүрдээгүйн улмаас хурлыг хүчингүйд тооцжээ.

“Фидес-Христийн ардчилсан ардын нам” эвсэл парламентын 199 суудлын 133-ыг нь эзэлдэг. Өчигдрийн хуралдаанд 51 гишүүн оролцсон байна.

Будапештэд суугаа АНУ-ын Элчин сайд Дэвид Прессман хэлэхдээ, Унгар улс НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг соёрхон батлах үйл явцыг хойшлуулсанд АНУ-ын удирдлага сэтгэл дундуур байна гэж мэдэгджээ.


Эх сурвалж: RT /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41