ХХБ AustCham Mongolia-н “MYTHS and LEGENDS” арга хэмжээний DIAMOND SPONSOR-оор ажиллалаа
2023, 9 сарын 18. 11:580

AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том Гала арга хэмжээ “MYTHS and LEGENDS” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн хувьд бас нэгэн онцлогтой байсан нь AustCham Mongolia-ийн 10 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Арга хэмжээнд MYXAYT-ын гишүүн байгууллагууд болон ХХБ-ны харилцагч байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Тус арга хэмжээний зорилго нь хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Нийгэм, соёлын нөлөөлөл нь Монголын бизнесийг олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртуулахад чухал ач холбогдолтой.

AustCham нь олон улсын гишүүдэд зориулсан нийгэмлэг ба гол зорилго нь соёлын нөлөөллийг идэвхжүүлэх, олон талт байдлыг дэмжих, мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө босгох, сонирхогч талуудыг татан оролцуулах, соёлын солилцоог дэмжих, бодлогын өөрчлөлтийг сурталчлах, байгууллагын нийгэм, соёлд үзүүлэх нөлөөг харуулахад чиглэдэг.

ХХБ тогтвортой хөгжлийн зорилгынхоо хүрээнд Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнесийн байгууллагуудыг энэ чиглэлд дэмжих, холбох санхүүгийн гүүр болж ажиллах болно. Худалдаа Хөгжлийн Банк нь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын CORPORATE PLUS гишүүн бөгөөд цорын ганц DIAMOND SPONSOR-р ажилласандаа баяртай байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03