Төсвийн зардлаар бүх сурагчдад зөөврийн компьютер, таблет олгодог Сингапурын эгнээнд Польш улс нэгджээ
2023, 9 сарын 25. 23:070

Европын Холбооны орнуудын дунд бичиг үсэгт тайлагдсан байдлаараа нэгдүгээрт бичигддэг Польш улс сүүлийн үед төсвийн санхүүжилтээр сурагчдад хувийн компьютер олгож эхэлжээ. Польшийн удирдагчдын гаргасан энэхүү шийдвэр нь цахим төхөөрөмж ашиглах нь хүүхдийн сурах чадварт хэрхэн нөлөөлөх талаарх маргааныг Европ даяар өрнүүлээд байна.

Тодруулбал тус улс энэ сарын эхнээс бага сургуулийн дөрөвдүгээр ангийн бүх сурагчдад зөөврийн компьютер олгож эхэлжээ. Учир нь Польшийн парламент өнгөрөгч тавдугаар сард сурагчдад цахим төхөөрөмж олгох тухай хуулийн төслийг баталсантай холбоотой юм. Түүнчлэн тус улсын засгийн газар ойрын хугацаанд орон даяар 100 мянга орчим анги танхимыг өндөр хурдны интернетэд холбох хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ.

Боловсролын ололт амжилтын үнэлгээний олон улсын холбооноос таван жил тутамд олон улсын хэмжээнд зохион байгуулдаг “Унших бичих чадвар” гэх судалгааны үр дүнгээс харахад 2021 оны байдлаар Польш улс судалгаанд хамрагдсан 57 орноос Финланд улсын хамтаар 5-р байранд жагссан байна. Энэ нь Европын холбооны гишүүн орнууд дундаас нэгдүгээрт орж буй үзүүлэлт юм. Польшийн Цахим хэрэглээний сайд Януш Шиенски сурагчдад ийнхүү зөөврийн компьютер тарааж буй зорилгынхоо талаар тайлбарлахдаа "Польш улс олон улсын судалгаагаар хэдийнэ гайхалтай үр дүнг үзүүлсэн. Харин одоо инновацийн хувьд дэлхийд үнэлэгдэх үнэлэмжээ сайжруулахын тулд хийх ажил их байна" хэмээн цохон тэмдэглэв.

Түүнчлэн сургуулийн орчинд цахим төхөөрөмжийг маш идэвхтэйгаар ашигладаг орнуудын нэг болох Сингапур улс “Унших бичих чадвар”-аараа дэлхийн хэмжээнд нэгдүгээрт жагсчээ. Энэ нь цахим төхөөрөмж ашиглах нь хүүхэд, өсвөр үеийнхний бичиг үсгийн ур чадварт сөргөөр нөлөөлдөг гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг няцааж буй нэгэн том жишээ юм. 2011 онд Apple компанийн бүтээгдэхүүн болох iPad-ыг Сингапурын дөрвөн бага болон дунд сургуулийн сурагчдад туршилтын журмаар олгосон бол 2020 оноос эхлэн бүх сурагчдад хувийн зөөврийн компьютер юм уу таблетыг олгож эхэлсэн байна. Тус улсын хууль боловсруулагчид анх 2028 оноос энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилго тавьсан ч цар тахлын тархалтаас үүдэн хугацааг урагшлуулсан нь энэ аж. Сингапурын тухайн үеийн Боловсролын сайд Нг Йе Кунг хэлэхдээ, энэ нь "Нийгмийн давхаргын ялгамжаатай байдал хэтэрхий томрохоос сэргийлэхийн зэрэгцээ Сингапурын иргэн бүр бүх талаар өндөр амжилттай явахад нь туслах хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм” хэмээн өгүүлсэн байна.

Технологи бол боловсролын шийдэл биш ч боловсролын орчныг сайжруулахад туслах хэрэгсэл болж чадна гэж зарим мэргэжилтнүүд үздэг. ЮНЕСКО-гоос өнгөрөгч 7-р сард гаргасан “Боловсролын салбар дахь технологийн хувьсал” тайланд “Технологийг боловсролд зохистой, тэгш, өргөн цар хүрээтэй, тогтвортой, суралцагчдын ашиг сонирхолд нийцсэн нотлох баримтад тулгуурлан ухаалгаар нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35