АНУ: Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын 75.000 ажилтан ажил хаялт зарлахаар төлөвлөж байна
2023, 10 сарын 3. 14:570

АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд нэлээд өргөн цар хүрээтэйгээр ажил хаялт зарлаад байгаа энэ үед эрүүл мэнд, эмнэлгийн салбарын 75.000 ажиллагсад мөн л ажил хаялт зарлахаар төлөвлөж эхэлжээ.

CNN агентлагийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, сүлжээ эмнэлгийн салбартаа Америктаа тэргүүлэгч Kaiser Permanente эмнэлгийн үйлдвэрчний эвлэл энэ сарын 4-7-ны хооронд түр ажил хаяхаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна. Тус эмнэлгийн үйлдвэрчний эвлэл 75.000 гишүүнтэй аж.

Цар тахал дэгдсэнээс хойш тус улсын эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний салбар ажиллах хүчний хомсдолд ороод байгаа бөгөөд Kaiser Permanente эмнэлгийн ажилчид ажил хаялт зарласнаар томоохон хотуудын эмнэлгийн байгууллагууд хэвийн ажиллахад хүндрэл учрах төлөвтэй байна.

Тус эмнэлгийн зүгээс уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ “”Ковид-19” цар тахал ид дэгдэж байх үед буюу 2021-2022 оны хооронд АНУ-ын эрүүл мэндийн салбарын 5 сая гаруй ажилтан ажлаа орхисон бөгөөд одоо ажиллаж буй ажиллагсдын гуравны хоёр нь ажлын ачааллаас үүдэн 20 орчим хувь нь ажлаа орхиход бэлэн байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

CNN агентлагийн мэдээлснээр, үйлдвэрчний эвлэлийнхэн ирэх хоёр жилийн хугацаанд цалинг 6.5 хувиар, дараагийн хоёр жилд 5.75 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол удирдлагуудын зүгээс 4 болон 3 хувиар тус тус нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Kaiser Permanente эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Хилари Коста хэлэхдээ “Хоёр талын хэлэлцээр нааштай байгаа ба ажил хаялт зарлах төлөвлөгөө бий гэж мэдэгдсэн болохоос яг ажил хаялт зарлах эсэх баттай бус” хэмээн өгүүлжээ. Харин үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Бетси Твитчелл "Удирдлагууд ажиллах хүчний хомсдолыг арилгахад шаардлагатай шийдлүүд болон эрүүл мэндийн ажилтнуудад тулгарч буй асуудлыг шийдэх талаар яаралтай авч хэлэлцэхгүй байгаа тохиолдолд харилцан тохиролцоонд хүрч чадахгүй" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ, Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулж байгаа ажил хаялтад оролцож буй гишүүдийн тоо өнгөрсөн сарын 29-ний өдөр 7.000-аар нэмэгдэж, өдгөө 25.000 болоод буй билээ. Энэ нь тус үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүдийн 17 хувьтай тэнцэж буй юм. Ирэх дөрвөн жилийн хугацаанд цалингаа 40 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байсан тус үйлдвэрчний эвлэлийнхэн саяхан 36 хувь болгон бууруулсан хэдий ч удирдлагуудын зүгээс 20 хувиар нэмэх саналыг тавьсан хэвээр байгаа аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03