Burger King сүлжээ ресторан ОХУ-ын зах зээлийг орхихоо амласан ч тус улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна
2023, 10 сарын 3. 16:290

Түргэн хоолны сүлжээ ресторан Burger King жил гаруйн өмнө ОХУ-ын зах зээлийг орхихоо амласан ч одоог хүртэл тус улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Үйл явдлын хүрээнд BBC суваг ОХУ дахь Burger King сүлжээ рестораны франчайзын 15 орчим хувийг эзэмшдэг Restaurant Brands International (RBI) компаниас мэдээлэл авахыг хүссэн ч тэдний зүгээс ямар ч шинэ мэдээ үгүй гэжээ. Улмаар шүүмжлэгчид RBI компанийг Путины дэглэмийг тэжээж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Burger King сүлжээ рестораны хувьд ОХУ-д нийт 800 орчим салбартай бөгөөд өнгөрөгч оны гуравдугаар сард л ОХУ-ын зах зээлийг орхих шийдвэрээ зарласан ч тус улс дахь сүлжээ рестораныг тэд дангаар эзэмшдэггүй тул шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байна хэмээжээ.

Гэвч RBI компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэд ОХУ дахь бизнестээ хөрөнгө оруулахаа зогсоосон ба өнгөрөгч 2022 оны эхээс хойш Burger King сүлжээ ресторанаас ямар ч ашиг хүртээгүй гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47