Саран дээр хөл тавих АНУ-ын дараагийн иргэн Prada-гийн өмсгөлөөр гоёно
2023, 10 сарын 6. 2:420

Reuters агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр Италийн хувцас загварын Prada брэнд Америкийн сансар судлалын Axiom Space компанитай хамтран шинэ үеийн скафандр буюу сансрын өмсгөлийг танилцуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Prada болон Axiom Space компаниуд хамтран НАСА-гийн 2025 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй “Artemis 3” төсөлд ашиглах сансрын өмсгөлийг үйлдвэрлэх болно хэмээн онцлон тэмдэглэжээ. “Аrtemis 3” төсөл нь 1972 онд “Аpollo 17” хөлөг саран дээр анх удаа газардсанаас хойш буюу сүүлийн хагас зуун жилийн хугацаанд АНУ-аас саран дээр газардах анхны иргэнийг саранд хүргэх сансрын хөлөг юм.

НАСА-гийн зүгээс 2025 юм уу 2026 онд энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа аж. Түүнчлэн уг төсөл нь анх удаа эмэгтэй хүн болон өнгөт арьст хүнийг сарны өмнөд туйлд хөл тавиулах зорилгыг мөн өвөртөлж байгаагаараа онцлог юм.

Мөн өдөр Prada болон Axiom Space компаниуд хамтарсан мэдэгдэл гаргах үеэрээ Prada-гийн технологичид скафандрын загварыг бүтээхээс гадна сансар огторгуй, сарны орчинд тохирох материал болон нэмэлт тоноглол зэргийг нээн олоход хамтран ажиллана хэмээн дурдсан байна.

Axiom Space компанийн гүйцэтгэх захирал Майкл Суффредини “Prada бол зүгээр нэг загварын компани биш. Тэд техник технологийн хувьд бусдаас түрүүлж яваа. Энэ удаа бүтээх скафандр өмнөхтэй харьцуулахад маш өвөрмөц харагдах нь гарцаагүй” хэмээн цохон тэмдэглэв.

Түүнчлэн Prada группын маркетингийн албаны дарга Лорензо Бертелли “Манай компанийн соёлыг зөвхөн хувцас загвараар төсөөлөх нь маш өрөөсгөлийн дээр дутуу үнэлсэн явдал болно. 1997 онд Луна Росса дарвуулт завьны багийг үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл бид нийлмэл материалын чиглэлээр туршлага хуримтлуулсаар ирсэн” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13