Биткоины ачаар 3 хоногийн дотор 700 сая ам.доллар олсон эрхэм хэн байв?
3 сарын 6. 3:460

Биткоины ханш өссөөр буй энэ үед хамгийн их хэмжээний Биткоиныг эзэмшдэг гэгддэг Америкийн програм хангамжийн MicroStrategy компанийн гүйцэтгэх захирал Майкл Сэйлорийн хөрөнгө гурван өдрийн дотор ойролцоогоор 700 орчим сая ам.доллар буюу монгол мөнгөөр 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Биткоины ханш хурдацтай өсөж буйн ачаар ноён Сэйлорийн хөрөнгө гуравхан өдрийн дотор 700 сая ам.доллараар өссөн болохыг онцолжээ. Тэрээр MicroStrategy компанийн 12 хувийг эзэмшдэг аж.

Түүнчлэн энэхүү үйл явдлын ачаар тус компанийн хувьцааны үнэ гурван өдөр дараалан 10-аас дээш хувийн өсөлтийг үзүүлэв. Тодруулбал MicroStrategy компанийн хувьцаа 26-ны өдөр 16 хувь, 27-нд 10 хувь, 28-нд 10 хувиар тус тус өссөнөөр гурван өдрийн дотор бараг 40 хувиар өссөн байна.

Ноён Сэйлор криптовалютад маш үнэнчээр, тууштай итгэж ирснийг хүмүүс андахгүй. 1989 онд MicroStrategy компаниа үүсгэн байгуулж байсан тэрээр Биткоин анх олны анхааралд орж эхэлсэн цагаас хойш үүнийг цуглуулах болсон аж.

Тухайлбал тус компанийн зүгээс өнгөрөгч 26-ны өдөр мэдэгдэхдээ, энэ сар гарсаар нийт 155 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 3000 Биткоиныг нэмж худалдаж авсан хэмээн цохон тэмдэглэж байв. Ингэснээр тус компанийн эзэмшлийн Биткоин ойролцоогоор 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй аж.

Тэрчлэн MicroStrategy компанийн хувьцааны үнэ 2023 онд 346 хувиар өсөж байсан бол энэ он гарсаар 52 хувиар өсөөд буй юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
162024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
625896