OpenAI компанийн ажилтнууд Сэм Альтманы асуудлаас үүдэн ТУЗ-өө огцрохыг шаардлаа
2023, 11 сарын 21. 11:580

Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботыг хөгжүүлсэн OpenAI компанийн ТУЗ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтманыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

Тийн шийдвэрлэхдээ тэд Сэм Альтманд итгэх итгэлээ алдсан хэмээн тайлбарлаж байсан юм.

Улмаар даваа гарагт OpenAI компанийн ТУЗ шинэ гүйцэтгэх захирлаа томилсон билээ. Тэгвэл даваа гарагт тэдний эл шийдвэрийг эсэргүүцсэн OpenAI компанийн ажилтнууд ТУЗ-өө огцрохыг шаарджээ. Түүнчлэн ажилтнуудын зүгээс гүйцэтгэх захирал асан Сэм Альтманыг албан тушаалд нь эргүүлэн томилохыг шаардсан байна.

Тийнхүү ажилтнуудын анхааруулснаар тэдний шаардлага үл биелэх аваас тэд ажлаасаа гарна хэмээсэн юм. Тэдний мэдэгдсэнээр ажилтнууд ажлаасаа гарвал Microsoft компани тэднийг бүгдийг нь ажлын байраар хангахаа амласан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43