“Яагаад ажлаасаа гарсан бэ?” гэх асуултад хариулах 11 оновчтой хариулт
2023, 8 сарын 17. 17:464

Ажлын ярилцлагад орох бүрд ярилцлага хөтлөн явуулагчийн зүгээс таныг өмнөх ажлаасаа ямар шалтгааны улмаас гарсныг тодруулдаг. Энэ нь ч зөв. Учир нь та ямар нэг тодорхойгүй шалтгааны улмаас ажлаасаа гарсан бол дараагийн ажлаасаа ч мөн ижил шалтгааны улмаас гарах магадлалтай шүү дээ. Тэгвэл энэ асуултад хариулах 11 оновчтой хариултыг бид танд хэлж өгье.

Шалтгаан 1. Тухайн ажил таны карьерын зорилготой нийцээгүй

Энэ нөхцөлд та хийж байгаа ажилдаа дуртай байсан ч карьерын зорилготой тань нийцээгүйгээс болж ажлаасаа гарсан байж болно. Магадгүй та нэг өдөр сэрээд л тухайн орон тооноос сурч болох бүхнээ сурсан мэт санагдаж, өөр зүйл хийх ёстойгоо ойлгосон байж болох шүү дээ.

Шалтгаан 2. Та ямар нэг гадны нөлөөнөөс үүдэн тушаал дэвшиж чадаагүй

Магадгүй та олон жил идэвх чармайлт өндөртэй ажилласан ч үүнийхээ үр дүнд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаагүй бол ажлаасаа гарах нь зүй ёсны хэрэг. Магадгүй таны ажиллаж байсан компани танаас шалтгаалахгүй хүчин зүйлээс үүдэн өөр хэн нэгнийг таны горилж байсан албан тушаалд томилсон бол энэ нь ажлаасаа гарах хангалттай шалтгаан болно.

Шалтгаан 3. Та өөр компаниас илүү сайн санал хүлээн авсан

Өөр компаниас илүү сайн санал хүлээн авна гэдэг ажлаасаа гарахад хангалттай сайн шалтгаан. Илүү сайн санал гэдэгт өндөр цалин, илүү сайн урамшууллын нөхцөл, илүү сайн ажлын нөхцөл зэрэг багтана. Тиймээс ажил олгогчийн зүгээс та яагаад ажлаасаа гарах болсон бэ? гэхэд танай компани надад илүү сайн санал тавьсан гэх нь хангалттай сайн хариулт юм.

Шалтгаан 4. Ажлын цагаа өөрчлөх

Амьдралын шаардлагаар хүн ажлын цагаа өөрчлөх хэрэгцээ тулгарах нь бий. Магадгүй та хүүхэдтэй болоод илүү уян хатан цагийн хуваариар ажиллахыг хүссэн байж болно. Эсхүл илүү уян хатан цагтай ажилд орж, өөртөө цаг гаргахыг хүссэн байж болно.

Шалтгаан 5. Шинэ удирдлагатайгаа санаа нийлээгүй

Магадгүй та өмнөх удирдлагатайгаа маш сайн хамтарч ажилладаг байсан ч тэр ажлаасаа гарч эсхүл өөр алба руу шилжиж, шинэ удирдлагатай болоод ер санаа нийлэхээ больсон байж болно. Энэ нөхцөлд хүн ажлаа солих нь нийтлэг үзэгдэл.

Шалтгаан 6. Танд хувийн асуудал гарсан

Гэр бүл болоод эрүүл мэндийн асуудал үргэлж нэгт байх учиртай. Тиймээс эдгээр шалтгаанаас болж ажлаасаа гарах нь хангалттай хүндэтгэж үзэх асуудал.

Шалтгаан 7. Таны ур чадвар тухайн орон тоонд хэтийдсэн байсан

Таныг борлуулалтын ажилтан гэж бодъё. Гэтэл танай байгууллага сар бүрийн төлөвлөгөөгөө батлахдаа таны ур чадварыг ашиглахгүй орхидгоос үүдэн та тус газар хөгжихгүйгээ мэдэрч болно. Тиймээс ч та сар бүрийн төлөвлөгөөгөө зовохгүй биелүүлж, үлдсэн хугацаанд хийх ажилгүй үлдэхтэйгээ эвлэрдэг нэгэн байж болно. Энэ нөхцөлд хүн ажлаасаа гарахыг хүсэх нь хангалттай шалтгаан юм.

Шалтгаан 8. Компанийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн

Компани гэдэг яг л хүнтэй адил цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж байдаг. Магадгүй та өөрийн мөрөөдлийн компанид ажиллаж байсан ч тухайн компани өргөжиж, өөр компанитай нэгдээд үйл ажиллагааны цар хүрээнд нь өөрчлөлт орсон байж болно. Эс бөгөөс удирдлагын түвшинд өөрчлөлт орж, компанийн соёл тэр чигтээ өөрчлөгдсөн байж ч болно. Энэ бүхэн нь ажлаас гарах хангалттай шалтгаан болно.

Шалтгаан 9. Тухайн ажил таны төсөөлж байснаас өөр байсан

Та өөрийн бодлоор хамгийн төгс ажлыг олсон ч яг үнэндээ тухай ажлыг хийгээд үзэхэд төсөөллөөс тань тэс өөр байсан байж болно. Энэ бол ажлаас гарах хангалттай том шалтгаан.

Шалтгаан 10. Та орон тооны цомхотголд орсон

Орон тооны цомхотгол гэдэг хувь хүний хяналтаас гадуурх зүйл. Тиймээс энэ тухай илэн далангүй ярихад буруудах зүйл үгүй. Компанид юу ч тохиолдож болох тул орон тооны цомхотголд орох нь таны үнэлэмжид нөлөөлөх учиргүй.

Шалтгаан 11. Та ажлаасаа халагдсан

Энэ шалтгаан бусдаасаа илүү хүнд байж болох ч хэрэв та өөрийн буруутай үйлдлээс болж ажлаасаа халагдаагүй бол энэ тухай дурдахад асуудалгүй. Магадгүй таны удирдлага хэт хувийн үнэлэмжээр хандан таныг ажлаас тань халсан байж болно. Эсхүл таны ажлын үүрэгт багтаагүй ажлуудыг хийлгэн түүгээрээ дүгнэсэн байж ч болно. Тиймээс энэ бол ажлаасаа гарах хангалттай шалтгаануудын нэгт багтах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
0
0
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
66.181.161.141
   /
2023, 9 сарын 6. 19:32

Ajliin bairnii belgiin daramt edriig oruulwal zugeer ym

Акума Эрин ХХК
66.181.165.52
   /
2023, 9 сарын 6. 14:24

https://www.zangia.mn/account/jobads ажилд авнаа. Зааж сургаад явнаа.

энхболд
103.212.118.113
   /
2023, 9 сарын 6. 14:06

би хөгжлийн бэрхшээлтэй иргэн бна ажил хайж надад таарах ажил бна уу

nice
202.126.88.219
   /
2023, 8 сарын 18. 16:50

баярлалаа. Хэрэгтэй зөвлөгөө байна

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35