Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
4 сарын 18. 16:190

Санах ойн хагас дамжуулагчийн салбарт Өмнөд Солонгосын Samsung Electronics, SK Hynix компаниудтай ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлж буй Америкийн Micron Technology компани нь АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд 6 тэрбум гаруй ам.долларын татаас авахаар болсон гэх мэдээлэл гарчээ.

Нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаас иш татан Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, санах ойн чип үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч Micron Technology компани АНУ-ын Худалдааны яамнаас 6 тэрбум гаруй ам.долларын татаас авах төлөвтэй байгаа талаар онцлов.

Тус компани нь татаасаас гадна Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байгаа эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Худалдааны яам ирэх долоо хоногийн эхээр татаасын хэмжээг албан ёсоор зарлах төлөвтэй байна.

Micron Technology компани нь Нью-Йорк болон Айдахо мужуудад хагас дамжуулагчийн үйлдвэрээ барьж байгаа билээ.

АНУ-ын засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэгч Intel, TSMC, Samsung Electronics зэрэг компаниудад татаас олгох төлөвлөгөөг зарлаад удаагүй байгаа юм.

Micron Technologу болон АНУ-ын Худалдааны яам, Цагаан ордны албаны хүмүүс Bloomberg агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41