Боинг компанийн үйлдвэрлэлийн стандартын тухайд шүгэл үлээсэн эр амиа алдсан байдалтай олджээ
3 сарын 12. 12:205

Боинг компанийн ажилтан асан, тэтгэвэрт гарсан шүгэл үлээгч Жон Барнетт өнгөрөгч бямба гарагт амиа алдсан байдалтай олджээ.

Түүний хувьд агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компанид нийт 32 жил ажиллаж, 2017 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш хоёр жилийн дараа компанийн үйлдвэрлэлийн стандартын тухайд шүгэл үлээж байсан юм.

BBC сувгаас мэдээлснээр Жон Барнетт нь амиа алдахаас өмнөх өдрөө мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт мэдүүлэг өгснийхөө дараа өдөр нь тийнхүү амиа алдсан байдалтай олджээ.

Улмаар Боинг компанийн зүгээс түүний үхэлд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар 62 настай Жон Барнетт нь өөрийгөө гэмтээх замаар амиа хохироосон гэсэн юм.

Жон Барнеттын хувьд амьд ахуй цагтаа, тэтгэвэртээ гарахаас өмнө Боинг компанийн 787 Dreamliner хөлгийн чанарын менежерээр ажиллаж асан бөгөөд 2019 онд түүний мэдэгдсэнээр ажилтнууд агаарын хөлгүүдийг угсрахдаа стандартын шаардлагыг бүрэн хангаагүй эд ангиудыг суурилуулж байсан гэжээ. Түүнчлэн Жон Барнетт Боинг компанид ажиллаж байх үедээ агаарын хөлгийн хүчилтөрөгчийн системд ноцтой асуудлууд байгааг илрүүлсэн юм. Үүнээс гадна шинэ агаарын хөлгүүдийг угсрах цаг шахуу байснаас үүдэн онгоцны аюулгүй байдал доголдсон гэж мэдэгдсэн байна.

Гэвч Боинг компанийн зүгээс түүний эл мэдэгдлийг даруй няцаажээ.

Жон Барнеттын мэдэгдэж байснаар, Боингийн ажилтнууд үйлдвэрлэлийн үед эд ангиудыг хянах журмыг мөрдөөгүйгээс үүдэн зарим нэг эд ангиуд алга болсон бөгөөд зарим тохиолдолд үйлдвэрлэлийн шугамыг тасалдуулахгүйн улмаас хаягдал эд ангиудыг ч ашигласан хэмээсэн юм. Мөн эд ангийн асуудлаас гадна 787 хөлгийн хүчилтөрөгчийн систем доголдох магадлал 25 хувьтай байсан ба энэ нь 4 хөлөг тутмын нэг нь ослын нөхцөлд зорчигчдыг хүчилтөрөгчөөр хангахдаа асуудалтай байхыг таамагласан үзүүлэлт ажээ. Улмаар түүний зүгээс эдгээр асуудлуудыг менежерүүддээ хэлсэн ч тэд ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Тийнхүү 787 хөлгийн үйл ажиллагаатай холбоотой хянан шалгах ажиллагаа үргэлжилж буй энэ нөхцөлд гол шүгэл үлээгч амиа алдсан явдал нь ихээхэн уй гашууг дагуулж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
2
2
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
122.201.31.77
   /
3 сарын 16. 22:33

Бодийг нь хөтөлчихсөн байхад эргэлзэхгүй

зочин
202.179.24.127
   /
3 сарын 13. 14:00

Анус үнэн юм ярьдаг хүмүүсээ нухчихад ч ёстой гайхах юм алгаа, ийм замаар л явж ирсэн улс шүү дээ, бүх зүйл нь худал, Одоо ч ангалруу нэг мөсөн уналаа л даа

Opt
66.181.182.210
   /
3 сарын 13. 16:02

737 maks shuu

0 0
103.57.94.231
   /
3 сарын 13. 8:13

Zugeer l ongots geechdee. Agaariin hulug ch geh shig

223.39.192.38
   /
3 сарын 13. 11:16

Энэ хүмүүс яаж бичихээ чамаар заалгаад байж байх уу тэй

0 0
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08