Хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчийн жагсаалтыг тэргүүлсэн Роналдо өдөрт 712 мянган ам.доллар олдог
2023, 10 сарын 17. 1:530

Саудын Арабын лигт хөл тавиад байгаа Португалийн алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хөлбөмбөгчид дундаас хамгийн их орлого олсон тоглогчоор шалгарчээ.

Америкийн эдийн засгийн Forbes сэтгүүлээс өнгөрсөн 14-ний өдөр хөлбөмбөгчдийг орлогын хэмжээгээр нь жагсаасан жагсаалтыг нийтлэсэн ба Роналдо 260 сая ам.долларын орлогороо уг жагсаалтыг тэргүүлсэн байна.

Роналдо өнгөрсөн нэгдүгээр сард Саудын Арабын “Аль-Наср” багтай гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед энэхүү гэрээнээс 200 сая ам.долларын орлого олсон гэж шинжээчид тооцоолж байсан билээ. Тэрчлэн Forbes сэтгүүлийн үзэж буйгаар Роналдо Nike зэрэг томоохон ивээн тэтгэгч, хамтран ажиллагч компаниудаасаа дор хаяж 60 сая ам.долларын орлого олдог хэмээн тооцоолсон байна.

Тэгвэл түүний нэг өдрийн орлого 712 мянган ам.доллар болж буй юм.

Өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг Францын алдарт хөлбөмбөгч Килиан Мбаппе 128 сая ам.долларын орлогоороо тэргүүлж байжээ. Үүнээс харахад ердөө ганцхан жилийн дотор уг жагсаалтыг тэргүүлсэн хөлбөмбөгчийн орлогын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байх юм.

Тэгвэл Аргентиний тоглогч Лионель Месси 135 сая ам.долларын орлогоороо энэ жил хоёрдугаар байрыг эзэлжээ. Саудын Арабын лигт тоглож буй Роналдо Америкийн мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавиад буй Мессигээс бараг хоёр дахин их орлого олсон нь үүнээс харагдаж байна.

Шилдэг тавд Саудын Арабын лигийн гурван тоглогч багтсан нь ихээхэн анхаарал татаж буй юм. Тодруулбал Роналдогоос гадна Бразилийн тамирчин Неймар 112 сая ам.доллароор гуравдугаарт, Францын тоглогч Карим Бензема 106 сая ам.долларын орлогоор тавдугаар байрт тус тус жагсжээ.

Харин дөрөвдүгээр байранд өнгөрсөн жил уг жагсаалтыг тэргүүлж асан Мбаппе жилийн 110 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн байна.

Английн Премьер лигийн тоглогчдоос Манчестер Ситид тоглодог Норвегийн Эрлинг Холланд 58 сая ам.долларын орлого олж, зургаадугаар байранд оржээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01