С.Керр NBA-гийн түүхэн дэх хамгийн үнэтэй дасгалжуулагч болно
2 сарын 28. 12:290

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ "Голден Стэйт Уорриорз" клуб дасгалжуулагч Стив Керртэй байгуулсан гэрээгээ сунгажээ. Энэ тухай Х нийгмийн сүлжээн дэх тус клубын албан ёсны хуудсанд мэдээлсэн байна.

Шинээр байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтлээгүй боловч энэ нь удаан хугацааны гэрээ гэдгийг дурджээ.

Өмнө нь ESPN сувгаар мэдээлэхдээ, хоёр жилийн хугацаатай гэрээний дагуу С.Керр нийт 35 сая долларын цалин хөлс /хоёр улирлын хугацаанд/ авах ажээ. Ингэснээр тэрбээр NBA-гийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болж байна. С.Керртэй шинээр гэрээ байгуулах хэлэлцээ хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд түүнийг ахлах дасгалжуулагчаар авч үлдэх нь “Голден Стэйт”-ийн эзэн Жо Лейкобын хувьд нэн чухал байлаа.

Ташрамд дурдахад, “Сан-Антонио” багийн ахлах дасгалжуулагч Грегг Попович нэг улиралд дээрхээс илүү мөнгө авдаг гэх боловч тэрбээр дасгалжуулагчийн ажлыг клубын ерөнхийлөгчийн албан тушаалтай хавсран гүйцэтгэдэг ажээ.

Өдгөө 58 настай С.Керр 2014 оноос хойш “Голден Стэйт”-ийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний удирдлага дор тус баг NBA-гийн 4 удаагийн аварга болжээ. 2022 оноос хойш тэрбээр АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж байгаа юм. Тус баг Керрийн удирдлага дор Парисын Олимпод оролцох бөгөөд энэ нь түүний хувьд шигшээ багийн сүүлчийн тэмцээн болох юм.

С.Керр залуудаа "Финикс", "Кливленд", "Орландо", "Чикаго", "Сан-Антонио", "Портленд" багуудад тоглож байсан бөгөөд NBA-гийн аваргаар 5 удаа шалгарч, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1986 оны дэлхийн аварга болж байв.

Одоогийн байдлаар, “Голден Стэйт” баг 55 тоглолтод 29 ялснаар NBA-гийн Баруун Конференцийн тэмцээний хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41