Японы Гран Прид М.Ферстаппен түрүүлжээ
4 сарын 8. 14:421

"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх гараа буюу Японы Гран Прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.

Түүний багийн анд Мексикийн нисгэгч Серхио Перез хоёрдугаар байрт шалгарчээ. Гуравдугаар байрыг “Феррари” багийн испани нисгэгч бага Карлос Сайнц эзэлсэн байна.

Уралдааны эхний тойрогт “Visa Cash App RB” (хуучин нэр нь “Альфа Таури”) багийн австрали нисгэгч Даниел Риккардо, “Уильямс” багийн гишүүн, Тайландын уралдаанч Александр Албон нар мөргөлджээ. Хоёр тамирчин хоёулаа уралдааныг орхисноор зам дээр улаан тугнуудыг хатгаж, уралдааныг дахин эхлүүлжээ.

Нийт дүнгээр дэлхийн гурван удаагийн аварга Ферстаппен 77 оноогоор тэргүүлж байна. Хоёрдугаарт Перез (64 оноо), гуравдугаарт "Феррари" багийн монако нисгэгч Чарльз Леклерк (59) оржээ. Харин “World Constructors' Championship” (WCC)-ийн цомд "Ред Булл" тэргүүн байрт (141 оноо) бичигдэж байгаа бол шилдэг гуравт “Феррари” (120), “Макларен” (69) багууд багтаж байна.

"Формула-1"-ийн дараагийн Гран При энэ сарын 19-21-ний өдрүүдэд Хятад улсад болно.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA
102.89.34.84
   /
4 сарын 8. 17:29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13