Леброн Жеймс 40 мянган оноо авсан анхны сагсанбөмбөгч боллоо
3 сарын 4. 10:470

Америкийн алдарт сагсанбөмбөгч Леброн Жеймс NBA-гийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо.

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Л.Жеймс орон нутгийн цагаар бямба гаргийн орой болж буй “Денвер Наггетс” багийн эсрэг тоглолтоос есөн оноо авахад түүхэн дээд амжилтын эзэн болох байсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үеийн 10:39 минутад 40 мянга дахь оноогоо авчээ.

NBA-гийн дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч тэрбээр 2008 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 10 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болж байлаа. Улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-нд 20 мянга, 2018 оны нэгдүгээр сарын 23-нд 30 мянган онооны эзэн болсон юм.
Харин өнгөрсөн улиралд домогт сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббарын 40 орчим жилийн турш эзэмшиж байсан 38,387 онооны амжилтыг эвдсэн билээ.

Одоогоор идэвхтэй тоглож буй тоглогчдоос 30 мянган онооны амжилтад хүрсэн тоглогч түүнээс өөр байхгүй юм. “Финикс Санс” багийн довтлогч Кевин Дюрантын хувьд 28,342 оноотойгоор энэ амжилтад хүрэхэд хамгийн ойр байгаа бөгөөд тэрбээр бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчдын есдүгээрт бичигдэж байна.


Эх сурвалж: ESPN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47