Мбаппе Реал Мадрид руу шилжихээр шийджээ
2 сарын 5. 10:360

Францын “Пари Сен Жермен” клубийн довтлогч Килиан Мбаппе чөлөөт агентын хувиар “Реал Мадрид” руу шилжихээр шийдсэн тухай “Le Parisien” сонин мэдээлжээ.

Мбаппе энэ улирлыг дуусгаад “ПСЖ”-г орхихоор шийджээ. Тэрбээр шийдвэрийнхээ талаар клубийн удирдлагуудад мэдэгдсэн бөгөөд Францын клубтэй байгуулсан гэрээгээ сунгаагүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Мбаппегийн "Реал Мадрид"-тай байгуулах гэрээ клубийн түүхэн дэх хамгийн их үнийн дүнтэй гэрээ болж магадгүй гэнэ.

Мбаппе “ПСЖ”-тэй байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзаж, 2024 оны зургаадугаар сараас чөлөөт агент болно гэж L'Equipe сонин өнгөрөгч зургаадугаар сард мэдээлж байсан юм. ПСЖ-тэй байгуулсан довтлогчийн гэрээний хугацаа 2023/24 оны улирлын төгсгөлд дуусах ажээ.

Өдгөө 25 настай Мбаппе 2018 оноос хойш “ПСЖ” багт тоглож байгаа бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд Францын таван удаагийн аварга, улсын цомын гурван удаагийн аварга болсон юм. Мбаппе Францын шигшээ багийн хамтаар 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж, 2022 онд Катарт болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ улиралд тэрбээр 27 тоглолтод оролцохдоо 28 гоол оруулж, зургаан удаа оновчтой дамжуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35