Майк Тайсон: Жэйк Полтой хийх тулаанаас үхтэл айж байна
4 сарын 3. 15:153

Төмөр хочит Майк Тайсон энэ оны долоодугаар сард тулаанч, YouTuber асан Жэйк Полтой авч үзэх болсон билээ. Улмаар тэдний тулааныг Netflix суваг шууд дамжуулахаа ч мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр 57 настай тулаанч маань мягмар гарагийн үдшийн хөтөлбөрт оролцохдоо тулааны өмнөх сэтгэл зүй ямар байгаа талаараа хуваалцжээ.

Түүний өгүүлснээр, “Надад нэг тийм хачин зан байдаг юм. Энэ тийм ч хачин биш л дээ. Гэхдээ би ямар нэг зүйлийг хийхээс айж байвал түүнийгээ гүйцэлдүүлэхээр зүтгэдэг хүн. Би 2020 онд Ройтой тулалдахдаа ч айж байсан. Тэр үед би 54, 53 настай, байх ёстой жингээсээ 100 паундаар илүү жинтэй байсан. Гэхдээ л би “үүнийг хийцгээе” гэж хэлсэн. Би аливааг хийхээсээ өмнө айж байвал заавал түүнтэйгээ нүүр тулдаг хүн. Энэ л миний зан. Одоо ч би үхтэл айж байна.

Миний итгэж ирснээр сандрал хийгээд зовлон зүдүүр намайг амжилтад хүргэсэн гол түлхүүр юм. Хэрэв би тэдгээрийг мэдрээгүй байсан бол энэ тулааныг хийхээр зөвшөөрөхгүй байх байсан. Гэхдээ энэ тулааны хүрээнд би тэр л мэдрэмжүүдийг мэдэрч байна. Тэр мэдрэмжүүдгүйгээр би хэзээ ч ринг дээр гарахгүй.

Гэсэн хэдий ч тулааны тов ойртох тусам би сандрахаа больж байна. Учир нь энэ бүхэн бодит шүү дээ. Харин бодит байдал дээр би ялагдашгүй нэгэн.

Би түүний 16 байх үеийн хачин бүжиг хийж байгаа бичлэгийг үзсэн. Гэхдээ миний тулалдах эр бол тэр хүү биш ээ. Тэр эр ринг дээр гарч ирж, намайг гэмтээхээр оролдох болно. Би үүнд л бэлтгэгдсэн. Тэр том андуурсан гэдгээ мэдрэх болно” гэжээ.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
36
7
8
6
4
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Batochir
66.181.191.76
   /
4 сарын 4. 21:36

27настай хүн 57 настай хүнтэй үзэн гэдэгч

Буруу орчуулаад байна.
103.9.90.130
   /
4 сарын 4. 14:01

Үхтлээ биш үхэхээс айж байна.

Sanje
103.41.93.174
   /
4 сарын 4. 8:26

Зовлон зүдүүр гэж хоршдог санагдах юм. Орчуулгын хэдээ ч алдаагүй найруулгатай бол зүгээр юмсан.

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41