Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
4 сарын 22. 10:501

Мадридын “Реал” багийг дасгалжуулж байсан Зинедин Зидан Мюнхений “Бавария” клубт ахлах дасгалжуулагчаар ажиллах нь үндсэндээ тодорхой болсон тухай "Mundo Deportivo" сонинд мэдээлжээ.

2023 оны 3 дугаар сараас хойш “Бавария”-гийг дасгалжуулж буй Томас Тухель тус багаас явна гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарсан юм. Түүний удирдлага дор баваричууд 2022/2023 оны улиралд Германы аваргаар шалгарсан бөгөөд өмнө нь Бундеслигт 11 жил дараалан тасралтгүй түрүүлсэн юм.

Эх сурвалжийн ярьснаар бол, өдгөө 51 настай Зидан Мюнхений багийн ахлах дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд тэрбээр багийн хамгаалалтын шугамыг сайжруулах талаар клубын удирдлагатай санал солилцжээ.

Өмнө нь Corriere dello Sport сонинд мэдээлж байснаар, Зиданаас гадна “Бавария” болон Германы шигшээг дасгалжуулж байсан Ханс-Дитер Флик, “Реал”-д ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Жозе Моуринью, “Ювентус”-ын дасгалжуулагч асан Антонио Конте нар “Бавария”-г дасгалжуулахаар өрсөлдөж байгаа аж.

З.Зидан хамгийн сүүлд 2016-2018 онд ба 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл “Реал”-ын дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний удирдсан баг Аваргуудын лигт гурван удаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж, Испанийн Супер цом, УЕФА-гийн Супер цомын эзэн болж, клубүүдийн ДАШТ-нд аваргалсан юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мөнх
83.185.81.119
   /
4 сарын 23. 4:51

Хөл бөмбөг мэдэхгүй бол ийм мэдээ бичихгүй байсан нь дээр.
Дасгалжуулагчид өрсөлддөггүй байгаа шүү

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47