Бразилын алдарт хөлбөмбөгчин Марио Загалло таалал төгсжээ
1 сарын 8. 11:430

Бразилын алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Марио Загалло 92 насандаа таалал төгссөн тухай Instagram нийгмийн сүлжээн дэх түүний албан ёсны хуудсанд өчигдөр мэдээлжээ.

Марио Загалло тоглогчийн хувьд хоёр удаа, ахлах дасгалжуулагчийн хувьд нэг удаа, туслах дасгалжуулагчийн хувьд мөн нэг удаа /1994/, нийтдээ дөрвөн удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.

Тэрбээр 1958, 1962 оны дэлхийн аваргад шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд түрүүлсэн бол 1970 онд Пеле, Йаирзиньо, Ривеллино, Тостао зэрэг бүх цаг үеийн агуу тоглогчид багтсан Бразилын шигшээ багийг дасгалжуулж, Мексикт болсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр тоглогч болон дасгалжуулагчийн хувиар ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болжээ.

1998 оны дэлхийн аваргад шигшээ багаа дахин удирдаж, финалд шалгарсан ч француудад хожигдсон юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35