Хамгийн өндөр орлоготой тамирчнаар К.Роналду тодорчээ
2 сарын 13. 10:413

Португалын шигшээ баг ба Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналду өнгөрсөн 2023 онд дэлхийн хамгийн их орлоготой тамирчнаар тодорчээ. Үүнийг Sportico цахим хуудаснаас гаргасан од тамирчдын орлогын жагсаалтаас харж болно.

Kurt Badenhausen on X: "100 highest-paid athletes of 2023 via @sportico: ▪️  Ronaldo #1 at $275M ▪️ 0 women in top 100 ▪️ $5.4B total earnings ▪️ 40 NBA  players, 16 NFL

Роналду өнгөрсөн онд 275 сая долларын орлого олсноор жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Түүний араас эхний гуравт Америкийн гольфчин Жон Рам /203 сая доллар/, Аргентины шигшээ баг ба “Интер Майами” клубын довтлогч Лионел Месси нар /130 сая доллар/ жагслаа.

Дөрөвдүгээрт, сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс /125,7 сая доллар/, тавдугаарт, Францын шигшээ баг ба “ПСЖ” клубын довтлогч Киллиан Мбаппе /125 сая доллар/ нар тус тус орсон байна.

“Спортико” цахим хуудаснаас гаргасан орлогын чансаанд нийтдээ 100 тамирчныг хамруулсан бөгөөд тэдний дотор 40 сагсан бөмбөгчин, 16 хөлбөмбөгчин, 13 бейсболын тамирчнаас гадна гольфчид, америк хөл бөмбөгийн тамирчид, боксчид, автомашины уралдааны тамирчид ба теннисчид багтжээ. Харин ТОП-100-д эмэгтэй тамирчид багтаагүй бөгөөд өнгөрсөн онд хамгийн их орлого олсон эмэгтэй бол дэлхийн чансааны гуравт бичигдэж буй теннисчин Коко Гауфф /$22,7 сая/ юм.

Спортын 8 төрөл ба 25 улсын төлөөлөл болох эдгээр 100 тамирчин өнгөрсөн онд нийтдээ 5,4 тэрбум долларын орлого олсноос 4,2 тэрбум нь цалин урамшуулал, үлдсэн 1,2 тэрбум нь спортоос гадуурх үйл ажиллагааны орлого юм.


Эх сурвалж: Sportico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
8
1
0
2
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Б.Ариунболд
66.181.160.84
   /
2 сарын 16. 15:28

Сонирхолтой мэдээлэл байна

энхтуул
202.5.199.88
   /
2 сарын 16. 11:40

роналду болон байгалиас заяасан өгөгдөлтэй хүү төрүүлж өсгөсөн ээжид нь баяр хүргэе

122.201.31.32
   /
2 сарын 15. 17:08

Manai ronaldo ah ch sain l daa

Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
122024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
623160