Сүмогийн их аварга Акэбоно таалал төгсжээ
4 сарын 11. 14:370

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд ёкозүна цол хүртсэн анхны гадаад бөх болох Акэбоно Таро (жинхэнэ нэр нь Чад Роуан) 54 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр зүрхний дутагдалд орсны улмаас нас барсан байна. Сүүлийн жилүүдэд Акэбоно янз бүрийн өвчнөөр өвдөж, эмчилгээ хийлгэж байсан байна.

Акэбоно Таро 1969 онд Хавайд төржээ. Тэрбээр анх 1992 оны тэмцээнд түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн бөгөөд түүнд ёкозүна цолыг жилийн дараа олгосон юм. Акэбоно 204 см өндөр, барилдаж байх үедээ 230 кг жинтэй байв. Тэрбээр 1996 онд Японы иргэн болжээ.

Акэбоно дээд зиндаанд 11 удаа түрүүлжээ. 2001 онд өвдөгний гэмтлийн улмаас зодог тайлсан байна. Тэрбээр 1998 онд Нагано хотод болсон өвлийн Олимпын нээлтийн ёслолд оролцож байсан юм.


Эх сурвалж: Nikkan Sports /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
0
0
3
15
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47