Сахилга батын хороо К.Роналдугийн ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ
2 сарын 26. 19:461

Саудын Арабын хөл бөмбөгийн холбооны /SAFF/ Сахилга батын хороо “Аль-Наср” багийн довтлогч Криштиану Роналдутай холбоотой дуулиант хэрэг явдлыг шалгаж эхэлжээ. Тэрбээр “Аль-Шабаб” клубын хөгжөөн дэмжигчдийн зүг дохио зангаагаар зохисгүй үйл хөдөлгөөн хийсэн тухай Asharq Al-Awsat сонинд бичсэн байна.

Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний 21 дүгээр тойрогт "Аль-Наср" багийнхан ням гарагт “Аль-Шабаб” клубын талбайд зочлон тоглож 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Роналду торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Тоглолтын дараа тэрбээр эзэн багийн хөгжөөн дэмжигчид рүү харж, салтаандаа гараа барьж хөдөлгөсөн байна. Аргентины хөлбөмбөгчин Лионел Мессигийн нэрийг дуудан хашгирч байсан үзэгчдэд Роналду ийм үйлдлээр хариу барьжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, болсон явдлын талаар Сахилга батын хороо ойрын үед тайлбар өгөх ба Роналдуд шийтгэл оноох шийдвэрийг хэдэн хоногийн дараа гаргах бололтой.

Роналду иймэрхүү зохисгүй үйл хөдлөлийг нэг бус удаа хийж байгаа юм. 2023 оны дөрөвдүгээр сард тэрбээр “Аль-Хилял” багтай хийсэн тоглолтын дараа гараараа салтаагаа барьж байсан бол хоёрдугаар сарын эхээр мөн тус клубтэй хийсэн тоглолтын дараа өөр рүү нь шидсэн алчуурыг шоортондоо хийснийхээ дараа буцаагаад шидэж байжээ.

Роналду “Аль-Наср”клубт 2023 оны эхээр шилжин ирсэн бөгөөд 2025 оны зун хүртэл тоглох гэрээ байгуулсан аж. Энэ улиралд тэрбээр 29 тоглолтод оролцож, 28 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
4
1
15
2
13
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
иргэн
103.212.162.183
   /
2 сарын 29. 16:53

Манай Монголд 2 жилээр банддаг шдээ гадаадууд ядын байгаан хахаха

Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35