Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
5 сарын 1. 0:530

Япон улс болон Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргахаар болжээ. Үүнд цахилгаан автомашин, нарны зай хураагуур зэрэг хэд хэдэн салбаруудад чиглэсэн томоохон татаасын бодлогын тусламжтайгаар хямд бүтээгдэхүүн экспортолж буй “тодорхой улс орнууд”-аас хараат байдлыг бууруулах арга хэмжээ багтах аж. Энэ нь Хятадын эсрэг чиглэсэн арга хэмжээ гэж тайлбарлахад болох юм.

Ёмиури Шимбун сонины 28-ны өдөр мэдээлснээр, Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Кен Сайто, Европын холбооны худалдааны комиссар Валдис Домбровски нар энэ сарын эхээр Францын Парис хотноо сайд нарын түвшний уулзалт хийхээр тохиролцсон байна. Энэхүү арга хэмжээний үеэр нүүрстөрөгчөөс ангижрахад чиглэсэн арга хэмжээ, төрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах нийтлэг хэм хэмжээг агуулсан хамтарсан мэдэгдлийг хийхээр төлөвлөж буй аж.

Үүнд тогтвортой байдал, ил тод байдал, найдвартай байдлын нийтлэг зарчимд суурилсан нийлүүлэлтийн сүлжээг бий болгохыг дэмжих төлөвлөгөө мөн тусгагдах талаар тус мэдээнд дурдсан байна. Хамтын ажиллагааны зорилтод цахилгаан автомашин, нарны зай хураагуур зэрэг нүүрстөрөгчөөс ангижрахтай холбоотой өргөн хүрээний бүтээгдэхүүнүүд багтах төлөвтэй байна.

Түүнчлэн хоёр тал хиймэл оюун ухаан болон дэвшилтэт хагас дамжуулагч зэрэг технологийн чухал салбар дахь эрсдэлийг шинжилж, технологийн инновацийг алдахаас урьдчилан сэргийлэх замаар эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай энэхүү хамтарсан мэдэгдэлд мөн тусгахаар төлөвлөжээ. Энэ нь Япон болон Европын холбооны зүгээс анх удаа эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргаж буй явдал юм.

Хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ "Аж үйлдвэрлэлийн салбарт олгож буй татаас нь зах зээлийг гажуудуулж буйгаас гадна стратегийн түүхий эдийг тогтсон цөөн эх үүсвэрээс хамааралтай болгож байгаа юм. Ингэснээр худалдааны салбар улс орнуудын хооронд өрнөж буй эдийн засгийн “дайны” нэгэн зэвсэг болж байна” гэж санаа зовниж байгаагаа илэрхийлэхээр шийджээ.

Хятад улсын хувьд цахилгаан автомашин, нарны зайн хавтангийн салбарт хямд үнийн довтолгоог хүчтэй өрнүүлж байгаа ба Япон, Европын орнууд ч Хятадын хямд өртөгтэй нарны хавтангаас ихээхэн хамааралтай болоод байгаа билээ. Ёмиури Шимбун сонинд “Хятадын засгийн газар дотоодынхоо компаниудад их хэмжээний татаас олгож зах зээлд зохиомолоор хямд үнийг үүсгэж байна гэх шүүмжлэл Европт газар авч байна” хэмээн цохон тэмдэглэв. 2022 онд Хятадын Европын холбоотой хийсэн худалдааны ашиг 400 тэрбум еврод хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүнчлэн “Гэхдээ Хятад улс бол худалдааны чухал түнш мөнөөс мөн. Хятадын бүтээгдэхүүнд хязгаарлалт тавихаас илүүтэйгээр стратегийн түүхий эдийн түвшинд Хятадаас хараат байдлыг бууруулах "эрсдэлгүй" зорилтыг тавих шаардлагатай” гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрчлэн Япон болон Европын холбоо нь олон улсын нийтлэг зарчмуудын дагуу АНУ-аар тогтохгүй “Их 7”-гийн бүлэг болон шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнуудтай хийх хамтын ажиллагааг дэмжих зүйл заалтыг ч тусгах аж. Өмнө нь АНУ болон Японы засгийн газар татаас олгох зэргээр нүүрстөрөгчөөс ангижрахтай холбоотой дүрэм журмыг шинэчлэхээр тохиролцсон билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10