2023/10/16: Тойм мэдээ
2023, 10 сарын 17. 15:070

Цагаан ордон: Умард Солонгос ОХУ-д мянган чингэлэг сум нийлүүлсэн

Умард Солонгосын тал ОХУ-д мянга чингэлэг зэвсэг, сум нийлүүлсэн бөгөөд үүний хариуд Орос ч тэр хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байж болзошгүй хэмээн АНУ-ын засгийн газар мэдэгджээ.

Израиль, Палестины дайны улмаас олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ 5.8 хувиар өсжээ

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Нью-Йоркийн бирж дээр 11-р сард нийлүүлэгдэх West Texas Intermediate түүхий газрын тосны фьючерсийн хаалтын үнэ нэг баррель нь 87.69 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны өдрийн хаалтын үнээс 4.78 ам.доллароор буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт болов.

“Бид яагаад таныг энэ ажилд авах ёстой вэ?” асуултад хэрхэн хариулах вэ?

“Бид таныг яагаад энэ ажилд авах ёстой вэ?” асуултыг асуудаг гол шалтгаан нь ажил олгогчийн зүгээс таныг тухайн орон тоонд хэр тохирох нэгэн болохыг тодорхойлоход оршдог юм. Товчхондоо, уг асуултын зорилго нь таныг өөрийгөө хэр сайн “борлуулж” чаддаг хүн бэ гэдгийг харах билээ.

ОХУ: Хятадын араас Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг хоригложээ

Оросын эрх баригчид "Импортын энэхүү хориг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж мэдэгдээд “Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн аюулгүй болохыг харуулсан дэлгэрэнгүй тайлан гарах хүртэл энэ хориг үргэлжилнэ" гэж тайлбарлав.

“HR AWARDS”-ийн “Best HR Tech Solution” номинацид “Зангиа Академи” төсөл тэргүүллээ

Зөвлөгөөний хүрээнд салбарын шилдгүүдийг тодруулах “HR AWARDS” шагнал гардуулах ёслол болсон бөгөөд Zangia.mn нийт 800 гаруй байгууллагын 16 тэрбум, 170 мянга гаруй хэрэглэгчийн 51 тэрбум төгрөгийг хэмнэсэн "Zangia Academy" цахим сургалтын төслөө “Best HR Tech Solution” буюу “Хүний нөөцийн технологийн шилдэг шийдэл” номинацид нэр дэвшүүлж, номинацийн эзнээр шалгарчээ.

Израилийн Их Британи улсад суугаа элчин сайд: Хамасын эхлүүлсэн дайныг Израиль дуусгах болно

Даваа гарагийн өглөө Израилийн Их Британи улсад суугаа элчин сайд Ципи Хотовели BBC сувагт хандан яриа өгчээ. Үнийг орчуулан хүргэвээс, "Бидний зүгээс Газын зурвасаас Хамас бүлэглэлийг арчин хаяхаар төлөвлөсөн. Улмаар цаашид Газын зурваст Хамас бүлэглэл гэж үгүй болно. Израиль улс өөрийн хил дээр алан хядагч байгууллагыг байлгаад байж чадахгүй” гэжээ.

Владимир Путин: Сөрөг довтолгоонд Украин үлэмж хэмжээний хохирол амсаж байна

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Медиа Группт ярилцлага өгчээ. Ярилцлагад тэрээр ОХУ-ын Украин нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, түүнээс үүдэлтэй нөхцөл байдлын тухай өгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22