АНУ: Хятад руу чиглэсэн экспортын хязгаарлалтыг чангатгаснаар хагас дамжуулагчийн зах зээл 73 тэрбум доллароор агшжээ
2023, 10 сарын 19. 1:130

АНУ-ын засгийн газар цаашид Хятад руу хийх хагас дамжуулагчийн экспортыг хянах төлөвлөгөөгөө улам чангатгахаа зарласны дараа хагас дамжуулагчийн салбарын хувьцаа, тэр дундаа NVIDIA компанийн хувьцааны үнэ огцом унажээ.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн Филадельфийн хагас дамжуулагчийн индекст хамаарах тус салбарын хувьцааны зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор бараг 73 тэрбум ам.доллароор ууршсан болохыг Bloomberg News агентлаг мэдээлэв.

Энэ нь АНУ-ын Худалдааны яамны зүгээс Хятадыг чиглэсэн хагас дамжуулагчийн экспортод нэмэлт хяналт тавихаар болсноо мөн өдөр зарласантай шууд холбоотой гэж ойлгож болох юм. Энэ удаад хиймэл оюун ухааны технологид ашиглагддаг хагас дамжуулагчийг Хятад руу экспортлохыг хориглосон байна.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор хамгийн их хохирол амсах төлөвтэй байгаа хиймэл оюун ухааны технологид ашиглагддаг хагас дамжуулагч үйлдвэрлэгч NVIDIA компанийн хувьцаа нэг өдрийн дотор 7.8 хүртэл хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш нэг өдрийн дотор хамгийн өндөр уналтыг үзүүлсэн явдал болов. Тодруулбал тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаа өнзөрлөх үед 4.7 хувиар унаж, нэгж хувьцаа нь 439.38 ам.доллар болж хаагджээ.

Харин мөн л хагас дамжуулагчийн салбарын AMD компанийн хувьд харьцангуй бага буюу 1 хувиас бага уналтыг үзүүлсэн бол Intel компанийн хувьцаа 1 хувиар буурчээ. Түүнчлэн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Broadcom компанийн нэг хэсэг болохоор яригдаж буй VMware-ийн хувьцааны үнэ мөн 6 хувиар, Broadcom компанийн хувьцаа бараг 2 хувиар тус тус буурсан байна. Үүнээс үүдэн Филадельфийн хагас дамжуулагчийн индекст багтдаг 30 орчим хагас дамжуулагчийн салбарын компаниудын зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 73 тэрбум ам.доллароор агшсан аж.

АНУ-ын Худалдааны яамны энэхүү шийдвэр нь NVIDIA компанийн A800 болон H800 бүтээгдэхүүнүүдэд чиглэгдсэн гэх дүгнэлтийг шинжээчид хийсэн байна. Өмнөх буюу өнгөрсөн оны 10-р сараас хэрэгжиж эхэлсэн экспортын хяналтын түр журамд тухайн хагас дамжуулагчийн гүйцэтгэл, бусад хагас дамжуулагчтай харилцан холбогдох чадвар зэрэгт тулгуурлан экспортын хяналтын хамрах хүрээг тогтоож байсан юм. Үүний үр дүнд NVIDIA-ийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох A100 загварын дэвшилтэт хагас дамжуулагчийг Хятад руу экспортлох боломжгүй болсон тул тус компани Хятадад зориулж бага зэрэг хүчин чадал, үзүүлэлт муутай A800 болон H800 хагас дамжуулагчийг бүтээн экспортолж байсан юм.

Гэвч Худалдааны яамны энэ удаагийн шийдвэрийн хүрээнд эдгээр хагас дамжуулагчийг ч Хятад руу экспортлох боломжгүй болсон тул тус салбарын үнэлгээнд ийнхүү сөргөөр нөлөөлсөн хэмээн зах зээл үзэж байна. Bloomberg Intelligence-ийн шинжээч Кунжан Собини хэлэхдээ, "Энэ зохицуулалт нь тус салбарын компаниудын богино хугацааны гүйцэтгэлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй хэдий ч урт хугацаандаа нэлээд томоохон үр дагавартай байж мэднэ. АНУ-ын засгийн газрын хяналт улам чангарах сургаар сүүлийн үед Хятадаас их хэмжээний захиалга ирсэн нь 800 цуврал хагас дамжуулагчийг нөөцлөх төлөвлөгөөтэй холбоотой байсан бололтой” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47